Цахим спорт хөгжүүлэх боломж байна | News.MN

Цахим спорт хөгжүүлэх боломж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Цахим спорт хөгжүүлэх боломж байна

Цахим спорт хөгжүүлэх боломж байна

Зуутын дэвсгэртүүдийг хэд дахин нугалж, үрчийтэл нь базсан жаал мөнгөө сарвайгаад “20 минут сунгая” гэхэд тоглоомын газрын эзэн толгой дохин авав. Тус газарт юу ч болж байсан мэдэхээргүй  залуус тоглоомдоо ид улайрцгаажээ. Дүүгээ хайх нэрийдлээр давхар болгоноор шагайж үзвэл бага насны хүүхдүүдээс гадна 20-25 насны залуус зарим нь тоглож нөгөө хэсэг нь нэгнийхээ тоглож байгааг анхааралтай нь аргагүй харж, зөвлөгөө өгч сууна. Энэ газар бол Сансарт байрлах ….PC тоглоомын газар.  Тус тоглоомын газар нь гурван давхар бөгөөд өдөр атал давхар бүр нь залуусаар дүүрэн, сул сандал ганц хоёр л харагдана. Бүр 20 гаруй насны хоёр гурван эмэгтэй тоглож байхтай таарлаа.

Нэгдүгээр  давхар руу буухад найман насны гурван хүүхэд  тоглож байв.  Тэднээс энд байнга ирдэг эсэхийг нь асуухад “хааяа л” гэж хариулцгаав. Харин өөрийгөө С.Мөнх-Эрдэнэ  гэж танилцуулсан  найман настай хүү “Сургууль амарсан учраас эцэг,  эхээсээ зөвшөөрөл аваад тоглож байгаа” гэж хэллээ. Хүүхдүүдээс хонож тоглодог эсэхийг асуухад толгой сэгсрээд, нэг буудлын цаана хонуулдаг тоглоомын газар байдгийг хэлэв.

Улсын хэмжээнд 400 гаруй цахим тоглоомын газар зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаагаас 290 орчим нь Улаанбаатар хотод байдаг аж.  PC буюу цахим тоглоомын газар ажиллуулах бүртгэлийн гэрчилгээг Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгож, үйл ажиллагаанд нь цагдаагийн байгууллагаас хяналт тавьж ажилладаг юм байна.

Хуулийн дагуу бол цахим тоглоомын газар нь 16 хүртэл насны хүүхдэд зуны улиралд 20.00 цаг, өвлийн улиралд 18.00 цаг хүртэл үйлчлэх ёстой. Харин насанд хүрэгчдэд 23.00 цаг хүртэл үйлчлэх боломжтой. Мөн орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглож, ажлын байрны дотор болон гадна орчинд камерын хяналтын систем суулгаж, 21-ээс дээшгүй хоногийн бичлэгийг хадгалах зэргээр ажиллах журмыг нь зааж өгчээ.

Тус тоглоомын газрыг хариуцаж буй залуугаас хэдэн цаг хүртэл ажилладагийг асуухад "Шөнийн 23.00 цаг хүртэл ажилладаг. 18.00 цагаас хойш бага насны хүүхдүүдийг  тоглуулдаггүй. Өдрийн цагаар ихэвчлэн арван жилийн хүүхдүүд орж ирж үйлчлүүлдэг ч сурагчдын амралт эхлэхээр багасдаг.  Магадгүй хичээл нь ордог байхад эцэг, эхийнхээ  өгсөн цайны мөнгөөр PC  тоглодог байхыг үгүйсгэхгүй юм” гэлээ.

Харин залуучууд "Хааяа тогломоор санагдсан үедээ хорхойгоо дарах гэж л цахим тоглоом тоглодог. Уг нь интернеттэй бол хаанаас ч тоглож болно. Гэсэн ч олуулаа нийлж баг болж тоглох нь илүү сонирхолтой. Учир нь стратегийн тоглоом учраас багаар ажиллах чадвар болон англи хэлний ярианы түвшин сайжирдаг. Хааяа  санасандаа тоглоод ялах эсвэл ялагдлаар дуусах нь шударга байдаг" гэлцэв.  Түүнчлэн хүүхэд болон насанд хүрэгчдийн тоглодог тоглоомын бараг 90 хувь нь дайн байлдаан, аллага, буудалцаантай байдаг. “Counter Strike” гэхэд л террористууд болон тусгайгийнхан байлддаг тоглоом. Үлдсэн арван  хувьд нь “FIFA”, “NBA” тэргүүтэй спортын тоглоом байдаг. PC тоглоомын газруудад энэ олон тоглоомын яг алийг нь хориглодгийг хянахад хэцүү байх. Уг нь спорт тоглоомыг өргөн хүрээнд хөгжүүлж чадвал хүүхэд залуучууд ч тустай. Сэтгэх хурд нэмэгдэнэ, гадаад хэл сурах чадвар сайжирна. Спорт тоглоомын контентыг бий болгох, хөгжүүлэхэд анхаарах шаардлага байна" гэсэн тайлбарыг өглөө.

Ирэх 2020 оны олимпод спорт тоглоомыг спортын нэгэн төрөлд оруулах гэж буй.  Дэлхийн улс орнууд энэ тоглоомыг бодлогын түвшинд авч үзэн, хөгжүүлж байна.

Монголд цахим спорт 2000 оны эхэн үеэс спортын төрөл болон хөгжиж, 2013 онд Азийн наадамд анх удаа Монгол залуус оролцон, зарим төрөлд тавдугаар байр эзэлжээ.  Дараа жил нь буюу 2014 онд Азербайжаны Баку хотод болсон уралдаанд манай эмэгтэй тамирчин гуравдугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн бол энэ оны наймдугаар сард Хятадын цахим спортын Perfect World байгууллага Монголын The MongolZ багийг маш өндөр үнээр худалдан авсан байна. Хэдийгээр Монголд цахим спорт хожуу хөгжсөн ч дэлхийд үнэлэгдэж эхэлсний нэг илрэл энэ юм.

Монголд цахим спортоор хичээллэгсдийн 60 хувь нь 18-аас дээш  насныхан байдаг бол олон улсад үүнээс 4-6 насаар бага аж. Зарим үзүүлэлтээр дэлхийн жишгээс хоцрогдсон харагдах ч зөв хөгжүүлж чадвал ирээдүй байгааг дээрх жишээнүүд харуулж байна.

Гол нь Монголд цахим спортыг PC тоглоом гэдэг талаас нь хүлээн авдаг учраас энэхүү хандлагыг өөрчлөхөөс эхлээд спорт контент үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, PC тоглоомын газруудыг спорт тоглоом руу шилжүүлэх зэрэг хөгжлийн дараагийн шат руу алхах цаг нь болжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-01 202.55.191.194

Монгол Улс бодлоготой юу?

Avatar

Иргэн 2018-11-01 202.170.80.25

Цахим спорт гэж толгойг нь угаахахад оролцохоо больчихолдоо. Цахим спорт гэж цэвэрхэн нэрлэгээний цаана зөндөө л болж бүтэхгүй зүйлүүд байгаа шүү. Тэгээд ч цахим спорт гэж хүмүүсийн чихэнд дасгах гэж Хэдэн арван тэрбумаар нь ашиг хийдэг тоглоомын компаниуд хэдэн тэрбумаар нь рекламдаж байгаа биз.

Avatar

Guest 2018-11-01 202.5.205.34

Xaxaxa, garchig ni goyo onigoo baina!

Avatar

Зочин 2018-11-01 209.89.142.82

Бид бөхийн төрлүүдээр дэлхийд амжилттай явж байна. Үүн шиг Е-спортын төрлүүдээр дэлхийд амжилт гаргах боломж бүрэн бий. Амжилттай ажилласан хүмүүс нь дэлхийн хүмүүсийн сонирхол татахуйц сайн сайн тоглоомууд хийж, экспортлож яагаад болохгүй гэж? Хүүхдүүдийг сонирхолтой зүйл дээр нь хөгжүүлбэл амжилтанд хурдан хүрдэг.

Avatar

зочин 2018-11-01 182.160.33.147

ЦАХИМ ТОГЛООМ ХЭРЭГГҮЙ, ТОГЛООМЫН ДОНТОНГУУД БОЛНО, ТЭР ДЭЛХИЙ ЭНЭ ТЭР ХАМАА БАЙХГҮЙ, ТЭГЭХИЙН ОРОНД БҮГД ПРОГРАМИСТУУД БОЛОН СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР ХАКЕРУУД БОЛЦГОО, ЭНЭ ТОГЛООМЧИД ЯМАР Ч ҮР БҮТЭЭЛГҮЙ, ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС

Avatar

Зочин 2018-11-01 202.55.179.27

За ёстой уучлаарай.

Avatar

Зочин 2018-11-01 150.129.140.128

Neg temtseend amjilttai oroltsohod hden $olj bgag har tged sn bodood bjii😤

Avatar

Зочин 2018-11-01 209.89.142.82

Залуу үе сонирхож байгаа болохоор хориод нэмэргүй. Харин бодлогоор хөгжүүлэн дэлхийд өрсөлдөх Монголын баг, тамирчидтай болох хэрэгтэй. Монголд тоглоом хөгжүүлж, хийж болно шүү дээ, тархи нь байна, компьютер нь байна. Нэг Е-спортын шагналын сан 20 сая доллараас даваад явчихлаа – Дота 2. Бусад е-спортууд ч өндөр шагналын сантай болж байна.

Avatar

Зочин 2018-11-01 49.0.223.24

Mash zuv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж