Оросын баячууд мөнгөнийхөө дийлэнхийг гадаадад хадгалуулдаг

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Оросын баячууд мөнгөнийхөө дийлэнхийг гадаадад хадгалуулдаг

Оросын баячууд мөнгөнийхөө дийлэнхийг гадаадад хадгалуулдаг

Оросын тэрбумтнууд хөрөнгөнийхөө гуравны нэгийг банкинд хадгалдаг болохыг Frank RG компаниас явуулсан "Private Banking в России 2018" нэртэй судалгааны дүн харуулжээ.

Тус компанийн шинжээчид Оросын нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 30 мянга орчим иргэний санхүүгийн активыг судалсан байна. Гэхдээ үл хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгийг оролцуулалгүй хадгаламжтай хүмүүсийг судалгаанд хамруулжээ.

Судалгааг энэ 2018 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд Оросын 11 банктай хамтран явуулжээ.

Судалгаанд хамрагдсан 30 мянга орчим хүний нийт актив 455 тэрбум ам.доллар байсан бөгөөд үүний 315 тэрбумыг гадаад улс орнуудын банкинд хадгалуулсан байгаа ажээ. Оросын банкуудад 140 тэрбум ам.долларыг хадгалуулжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж