Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байна

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 29-ний байдлаар, амбулаторийн 71.058 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2561 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.4 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар тус, тус их байна.

Нийт өвчлөгсдийн 40.1 хувийг 0-1 нас, 30.6 хувийг 2-4 нас, 14.5 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1376 дуудлага ирснээс 37.6 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж