Улсын санд хөгжмийн шилдэг бүтээлүүдийг худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Улсын санд хөгжмийн шилдэг бүтээлүүдийг худалдан авлаа

Улсын санд хөгжмийн шилдэг бүтээлүүдийг худалдан авлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2018 онд улсын санд худалдан авах хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлүүдийг тодруулах үйл ажиллагааг Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоотой хамтран  өнгөрсөн өдрүүдэд зохион байгууллаа.

Засгийн газрын тогтоолоор батлагдсан Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журмын хүрээнд зохион байгуулсан уг шалгаруулалтад нийт 12 бүтээл ирсэн байна. Мэргэжлийн зөвлөлийн шалгаруулалтаар дараах таван бүтээлийг улсын санд худалдан авах шийдвэр гаргажээ. Үүнд:
Н.Жанцанноров “Ятгын концерт №2”

Ш.Өлзийбаяр    “Чингисийн хүүхдүүд киноны хөгжим”

Цэн.Эрдэнэбат  “Ятгын II концерт”

Б.Ганхуяг           “Байтаг богд” магтуу

Ж.Энхбаяр          “Рапсодия"

Соёл урлагийн газраас цаашид 2018 онд “Улсын санд худалдан авсан хөгжмийн шилдэг бүтээл"-ийн шүүмж хэлэлцүүлэг зохион байгуулах, бүтээлүүдээр цомог /CD/ гаргаж олон нийтийн хүртээл болгох, бүтээлийг мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санд ашиглах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон талт ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж