С.Цэрэнчимэд ДАШТ-ий багт багтжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

С.Цэрэнчимэд ДАШТ-ий багт багтжээ

С.Цэрэнчимэд ДАШТ-ий багт багтжээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотод энэ сард болж, Монголын баг тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медальтай ирсэн билээ. Тэгвэл ирэх сард Румынд чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ болох юм. Уг тэмцээнд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүн тодорлоо. Румыний нийслэл Бухарестэд болох тэмцээнд оролцох зарим тамирчдыг сорилго барилдаанаар авсан байна. Энэхүү сорилго барилдаанаас олон тамирчин ДАШТ-д оролцох эрхийг авчээ. Тодруулбал, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Сүхээгийн Цэрэнчимэд багтсан нь олны анхаарлыг татав. Тэрбээр 2017 онд ээж болсон бөгөөд энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Энэ жил 23 настай С.Цэрэнчимэд ийнхүү Румынийг зорих багт багтсан байна. Түүний хувьд 23 хүртэлх насны ДАШТ-д оролцох сүүлийн боломж юм. Мөн эрчүүдээс саяхан насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдсөн Т.Тулга, Б.Бямбадорж нар сорилго барилдаанаас эрхээ авчээ.

23 хүртэлх насны ДАШТ (Румыний Бухарест, 2018.11.12-18)

Эрэгтэй:

  • 57 кг: З.Занабазар
  • 61 кг: Ц.Чинзориг
  • 65 кг: Т.Тулга
  • 70 кг: Э.Тэмүүлэн
  • 74 кг: З.Сумъяабазар
  • 79 кг: Д.Төгс-Эрдэнэ
  • 86 кг: Г.Ганхуяг
  • 92 кг: Ч.Алтангэрэл
  • 97 кг: Б.Одсүрэн
  • 125 кг: М.Лхагвагэрэл

Эмэгтэй:

  • 50 кг: Ц.Намуунцэцэг
  • 53 кг: Б.Болортуяа
  • 55 кг: Б.Болор-Эрдэнэ
  • 57 кг: С.Цэрэнчимэд
  • 59 кг: Н.Наранцацрал
  • 62 кг: Э.Гантуяа
  • 65 кг: Х.Болортуяа
  • 68 кг: М.Хишигмаа
  • 72 кг: П.Номин-Эрдэнэ
  • 76 кг: Н.Загардулам нар багтсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж