Сэргээш хэрэглэсэн Олимпийн аварга шийтгэл хүлээх үү?

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

Сэргээш хэрэглэсэн Олимпийн аварга шийтгэл хүлээх үү?

2008 онд манай урд хөрш БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон зуны Олимпийн наадмын усан сэлэлтийн аварга, Дэлхийн хошой аварга, БНСУ-ын тамирчин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон байна.

400 м-ийн чөлөөт сэлэлтийн  Олимпийн аварга Пак Тэ Хванаас  2014 оны 9-р сарын 19-нөөс 10-р сарын 4-нийг хүртэл БНСУ-ын Инчеон хотноо  болсон Азийн 17-р наадмын үеэр  шинжилгээ авсан юм байна. Уг тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, Солонгосын бахархал болж байсан, өдгөө 25 настай тамирчин Азийн наадмаас 2 сарын өмнө уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмчилгээ хийлгэж, нэгэн тариа хийлгэсэн нь сэргээшний шинжилгээгээр илэрсэн  гэж Солонгосын  Ёонхап мэдээллийн агентлаг тайлбарлаж байгаа юм байна. Ингэхдээ тухайн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд чухам ямар тариа, тэр тарианд ямар  химийн хольц орсон тухай мэдээллийг  Олимпийн аваргад өгөөгүй, цуснаас нь сэргээш  илэрсэн энэ хэрэг тамирчинд сэтгэл зүйн хүнд цохилт боллоо гэж уг агентлагаас мэдээлжээ. “Эмч нар ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж хэлж байсан. Гэхдээ энэ тарианд  сэргээшний төрлийн хориотой бодис байж л дээ. Манай  хуулийн багийнхан тухайн эмнэлэг яагаад ийм бодисыг хэрэглэсэн шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байна.  Эмнэлгийн байгууллагын эсрэг иргэний болон эрүүгийн гомдол гаргаж хариуцлага нэхнэ” гэж тамирчны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Бээжинд болсон Олимпийн наадмаас Пак Тэ Хван 200 м-ийн чөлөөт сэлэлтийн төрлөөр мөн   мөнгөн медаль хүртэж байсан юм. Үүнээс 4 жилийн  дараа Лондонд болсон Олимпийн наадмаар 400, 200м-ийн чөлөөт сэлэлтийн төрлөөр тус бтус мөнгөн медаль хүртэж байсан юм.

Эх сурвалж: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж