300 гаруй хүн жолоодох эрхийн шалгалт өглөө

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

300 гаруй хүн жолоодох эрхийн шалгалт өглөө

300 гаруй хүн жолоодох эрхийн шалгалт өглөө

Тээврийн цагдаагийн албанаас буюу хуучнаар Замын цагдаагийн газар өнөөдөр /2018.10.31/ нээлттэй хаалганы өдөрлөгийг өөрийн байранд зохион байгууллаа. Зорилго нь маргаашаас /2018.11.1/ эхлэн мөрдөгдөх Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг иргэдэд таниулах юм. Өдөрлөгийн үеэр шинэчилсэн дүрмээс гадна олон үйлчилгээ үзүүлж байлаа.

Өдөрлөгт 1000 гаруй иргэн оролцжээ. Тэдний ихэнх нь жолоодох эрх, жолооны үнэмлэх, торгуультай холбоотой асуудлаар хандсан байна. Тухайлбал, 300 гаруй хүн жолоодох эрхийн шалгалт өглөө.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр ЦЕГ-ийн Бүртгэл хяналтын төвөөс эрх сэргээх шалгалт авахаас гадна гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан үнэмлэхийн материал хүлээн авах, түр үнэмлэх гаргах үйлчилгээ үзүүлсэн юм.

Харин Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн явуулын оношилгоо хийж, тээврийн хэрэгслийн бүртгэлийн талаар мэдээлэл өгсөн юм. Мөн Голомт банкнаас бэлэн бус торгуулийн талаар лавлагаа, мэдээлэл өгөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж