Арсений Яценюк
Фото: Иван Коваленко / "Коммерсантъ»
Украины засгийн газар Донецк, Луганск мужуудад онц байдал тогтоож байгаа тухай ерөнхий сайд Арсений Яценюк танхимын хуралдаан дээр зарласан тухай ЛІГАБізнесІнформ мэдээлжээ.
Тэрээр “Донецк, Луганск мужуудаас бусад нутаг дэвсгэрт өндөржүүлсэн дэглэм үйлчлэх болно. Үүний та бүхэн онц байдал эсвэл дайны байдал тогтоолоо гэж хольж солихгүй байхыг гуйя. Үүнийг парламент тогтоож байгаа юм. Манай шийдвэр нь өдөр бүр 24 цагаар ажиллахад чиглэгдэж байгаа юм. Засгийн газар үүнийг Иргэний хамгааллын төвшинд хийж байгаа ба ерөнхий сайдын толгойлсон Онцгой байдлын улсын комисс болон бүсийн комиссууд ажиллах байна” хэмээн мэдэгджээ.
Иргэдийн аюулгүй байдал, хүн амын хамгааллыг хангах зорилгоор дээрх шийдвэрийг гаргаж буй ажээ. Нэгдүгээр сарын 25-нд Үндэсний аюулгүй байдал ба батлан хамгаалах зөвлөлийг ерөнхийлөгч Петр Порошенко яаралтай хуралдуулсан юм. Уг хуралдаанаар дайны байдал зарлана гэж хэвлэлүүд бичиж байсан ч ийнхүү хоёр мужид л онц байдал тогтоолоо.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР