Х.Нямбаатар: Үндэсний зөвшилцөлд хүрээд УИХ тарж болно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Х.Нямбаатар: Үндэсний зөвшилцөлд хүрээд УИХ тарж болно

НЯМБААТАР

Х.Нямбаатар: Үндэсний зөвшилцөлд хүрээд УИХ тарж болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурал (УИХ) бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.

-Энэ долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-г өөрөө тарахыг санал болголоо. Үнэхээр УИХ тарах хэмжээний нөхцөл байдал үүссэн үү. Энэ талаар та өөрийн байр суурийг илэрхийлж болох уу. УИХ тарвал ямар нөхцөл байдал үүсэх вэ. Цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай болох вэ?

-Нэн түрүүнд улс төрийн тогтворгүй байдал хэнд ч ашиггүй гэдгийг хэлье. Би хэн нэгэн хүнтэй холбоотой байр суурь илэрхийлэхгүй. Харин үүсээд буй нөхцөл байдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлье. Улс төрийн тогтворгүй байдлаас болж хөрөнгө оруулагчид зугтдаг. Дан ялангуяа одоо бид олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO босгох гээд ажиллаж байна. Өөрсдийгөө сурталчилж байна. Мөн улс төрийн тогтворгүй байдлыг дагаад нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал үүсдэг. Эдийн засаг тогтворгүй болох нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй. Хэрвээ тарахаар бол ирээдүй хойч болон улс орныхоо төлөө нэг зүйлийг бид хамтран хийх ёстой. Энэ нь засаглалын хэлбэрээ тодорхой болгож, тоглоомын дүрмыг шинчлэн тогтоох юм. Засаглал руу шилжих Үндэн хуулийн зөвшилцөл, концепциудыг хийснийхээ дараа он гаргаад тарж болно шүү дээ. Зөвшилцөл хийсэн баримт бичгээ боловсруулаад, ард нийтээрээ санал асуулга явуулах бэлтгэл ажлаа хангаад, олон нийтийн саналаар дараагийн засаглалын хэлбэрийг тодорхой болгох хэрэгтэй.  Ингээд дараагийн төрийн байгууллага бүрдэх ёстой. Түүнээс биш  гадаа гарч жагсаад УИХ-ыг тараана гэвэл төлөөллийн ардчиллыг хөндөж буй асуудал. УИХ-ын бүх гишүүдэд хариуцлага ноогдуулж УИХ-ыг тараах талаар ярьж болно. Гэтэл УИХ-ын зарим гишүүдтэй холбогдсон, хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй асуудлаар УИХ-ыг тараана гэвэл энэ нь нийт Монгол Улсын иргэдийн төлөөлөл болж мандат дор сууж буй төлөөлөгчид болон ардчиллыг нэг институц нь шууд үгүйсгэж буй явдал юм. Үүнийг төрийн тогтворгүй байдалд уриалж буй хэлбэр ч гэж үзэж болно. Украинд яг л ийм л нөхцөл бүрдсэн. Өнөөдөр Украинд инфляц хэдэн хувьтай байна. Цалин хөлс ямар төвшинд байна. Ерөөсөө тогтворгүй байдлын цаана эерэг үр дүн байдаггүй гэдгийг ойлгох ёстой.

Одоо бидэнд тулгараад буй энэ асуудал нь ерөөсөө 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн гажиг согогуудын илрэл юм. Тус үндсэн хуулийн гажиг согог, алдаа нь 1996 онд болсон Улсын Их Хурлын сонгуулийн дараа илэрсэн гэж хэлж болно. Энэ үед олон жил төрийн эрх барьсан, туршлагатай улс төрийн том хүчин болох МАХН анх удаа цөөнх болж, засгийн эрх барих нам, хүчний байр суурьт эргэлт болсон. Гэтэл тухайн үед УИХ-д олонх болсон нам дангаараа Засгийн газар бүрдүүлэх боломжгүй төвшинд хүрсэн. Ингээд дөрвөн ч удаа засаг солигдсон байдаг. Үүний үр дүнд тэтгэвэр тэтгэмжээ ч тавьж чадахгүй болж байсан. Гадаад болон дотоод өрийн хэмжээ ихэссэн нь хүнд нөхцөл байдалд оруулсан. Хамгийн гол нь үүнээс хэн ч хожоогүй. Ард түмэн л хохирсон. Үүний дараа 1999 онд энэ гажгийг засах гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан байдаг ч үүнийг нэр бүхий хуульчид болон олон нийт  “Дордохын долоон нэмэлт өөрчлөлт” хэмээн нэрлэдэг.  Харин 2016 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам өөрийн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж, мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудаа хийж бүтээнэ гэж гарч ирсэн. Гэтэл бодит нөхцөл дээр манай улсын эдийн засгийн нөөц боломж нь тэр бүх амлалтыг хэрэгжүүлэхэд хаана нь ч хүрэлцэхгүй. Гадаад болон дотоод өрийн дарамт ихтэй эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөл байдалд засаг хүлээн авсан. Харин одоо дотоод өрнөөсөө гарч, гадаад өрөө дарж эхэлсэн. Эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид мөн л олон зүйлийг амласан. Харин Ерөнхийлөгч бүрэн эрхээ хүлээн авч тангаргаа өргөөд 4 тэрбумын төсөв, 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхлүүлсэн.

Улс төрийн зөрчилдөөн, мөргөлдөөн хаана үүсээд байна. Ерөөсөө л аль, аль улс төрч нь өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж хичээх нь ойлгомжтой. Гэтэл төсөв, мөнгө нь хязгаарлагдмал. Эндээс л зөрчилдөөн үүсдэг. Энэ тогтолцоо ч үеийн үед явж ирж, үүний үр дүнд 1.6 жилийн настай засаг бий болсон. 1.6 жилийн настай Засгийн газруудад 1.6 жилийн настай төрийн бодлого л хэрэгжинэ. Уг нь төрийн бодлого хэдий чинээ урт хугацаанд, хэдий чиний тогтвортой байна гэдгээс хамаарч эерэг өөрчлөлтүүд харагдана. Тиймээс УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн санал улс орныхоо ирээдүй, хэтийн сайн сайхны төлөө бол дэмжинэ. Тэгье. Бүгд таръя.

-Төрийн тогтоцлооны ямар хэлбэртэй байх нь зөв гэж үзэж байгаа вэ. Энэ засаглалын яг юу нь болохгүй байна вэ?

-Ерөөсөө л хоёр дүрэм бий. Хоёр парламенттай болох уу гэдэг нь Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог болцгооё гэсэн нэг талын дүрэм. Нөгөө дүрэм нь дан ганц Ерөнхийлөгчийн засаглалтай болцгооё гэсэн сонголт. Тэгээд парламент нь төсөв  хуулиа  баталж, ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалаа бүрдүүлэх юм. Одоо манай улс эрлийз засаглалын тогтолцоотой байна. 76 жижиг тойрог бүрд мандаттай, 76 хан гишүүнтэй. Ерөөсөө би, та бид бүгд тойрог бүрдээ ажил хийж байж дараа сонгогдоно. Тэгэхээр бүгд өөрийн тойрогтоо хөрөнгө төвлөрүүлэх бодолтой. Гэтэл энэ нь эргээд том эдийн засгаа хохироодог, нэгдсэн бодлого шийдэлд хүргэдэггүй сөрөг талтай. Үүний дээр Ерөнхийлөгч бүх нийтээс ганцаар сонгогдож гарч ирэхийн тулд маш их амлалт өгдөг. Жишээлбэл иргэдийг өргүй болгоно, аж үйлдвэрийн парк байгуулна гэх мэт. Гэтэл бодит байдал дээр өөрт нь 4 тэрбум төсөв бий. Энэ нь маш том зөрчлийг бий болгодог.  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг цэгт очоод мөргөлдөнө. Зөрчилдөнө. Энэ бол төсөв. Хоёулаа ард түмнээс асар их зүйлийг амлаж гарч ирсэн, олон зүйл хийнэ гэж төлвөлсөн хүмүүс. Өөрийн амлалтыг биелүүлэхэд улсын төсөв хязгаарлагдмал бас шавхагдмал шүү дээ. Манайх шиг нэг танхимтай, цөөхөн гишүүнтэй тогтолцоотой улс орон байхгүй. Жишээлбэл Чех, Ерөнхийлөгч нь ард түмнээсээ сонгогддог. Доод танхим нь хуулиа хэлэлцэж баталдаг, Засгийн газраа бүрдүүлдэг. Дээд танхим нь эцэслэн баталдаг. Аливаа зүйл шүүлтүүртэй байж илүү чанартай байдаг.

Мөн манай улсад жижиг мажираторид бусад нам улс төрийн хүчин орох орон зай бага байгаа учир сүүдрийн засгийн газар шиг үйл ажиллагаа явуулдаг. Зөв зүйл хийсэн ч буруутгадаг. Буруу зүйл хийсэн ч буруутгадаг. Жишээлбэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр шатахууны ханш нэмэгдэж байгаад Засгийн газрыг буруутгах нь инээдтэй хэрэг. ОПЕК нийлүүлэлтээ багасгалаа. Засаг өөрийн авах бүх арга хэмжээг аваад дуусан. Хилийн бүх татвараа тэглэсэн. Одоо шатахуун хилээр ямар ч татваргүй орж ирж байна.

Манай 26 жилийн Үндсэн хуульт байгуулал энд ирээд таг гацчихлаа. Ногоон нам, Иргэний зориг, МАХН зэрэг бүх намууд танхимд  пропорционал сонгуулийн үр дүнд орж ирж суудлуудаа авах хэрэгтэй. Бүгд бодлого шийдвэртэй өрсөлдөх хэрэгтэй. Учир нь парламентад суудал авч үзэж байж Засаг төрийн бодит зовлонг мэднэ. Бид хэдэн төгрөг олдог, үүнийг юунд зарцуулдаг вэ гэдгийг мэдрэнэ. Тэд мэдээгүй учир цонхны цаанаас тэс өөр зүйл ярина.

Өнөөгийн энэ тогтолцоогоороо Ерөнхийлөгч, гишүүн, засаг дарга гээд бүгд л амлалт өгч гарч ирж байна. Амлалтынхаа цар хүрээгээр бид дэлхийд тэргүүлнэ шүү. Гэтэл бидний хэтэвчинд хэдэн төгрөг байгаа вэ гэдэг бүхнийг тодорхойлно. Түрийвчин дэх мөнгөө бүгдийг нь цацаад байвал айл гэр дампуурна биз дээ. Айл гэр хуримтлалтай байж өв хөрөнгөө арив гамтай зарцуулах ёстой шиг л улс орон тийм л байх ёстой.

Дөрөв, дөрвөн жилийн настай амлалт өгч гарч ирдэг улс төрийн байгууллаа дагасан энэ тогтолцоо хүссэн ч, эс хүссэн ч авилгатай холбогдож байна. Нөхөр Дорж 2020 оноос хойш төрийн албанд ажиллах нь эргэлзээтэй учир хугацаатай алба гэсэн сэтгэхүйгээр л хандана. Харин сонгодог парламентийн тогтолцоонд шилжвэл төр тогтвортой болно. Утга учиргүй шүүмжлэгчид ч багасана. Учир нь энэ хүмүүс төрийн өөрт буй нөөц болон үүрч буй зовлонг бие сэтгэлээрээ мэдэрнэ.

-Ерөнхийлөгчийг Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэж үздэг. Гэтэл УИХ-ыг тараах санал гаргаж байгаа нь нэг талаасаа зөрчилтэй үзэгдэл мөн үү?

-Бид үнэхээр улс орныхоо алс хэтийн хөгжлийг бодож байвал УИХ ч, Ерөнхийлөгч ч бүгдээрээ л огцрох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн институц ч, УИХ-ын институц ч тэр бүгдээрээ таръя. Ерөнхийлөгч ЖДҮХС, төсөв зэргээс өөр олон аргумент дэвшүүлээд, УИХ-ыг тараана гэвэл УИХ тарж болно. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийг Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ хэмээсэн байдаг.Хэрэв ерөнхийлөгч тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл УИХ огцруулах эрхтэй. Хэрвээ УИХ тарвал улс төрийн тогтворгүй байдал үүснэ. Энэ нь нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэж цаашлаад гудамжинд эмх замбараагүй байдал бий болно. Тэгэхээр энэ нөхцөлд Ерөнхийлөгчийн тангаргаасаа няцаж байна гэж үзнэ. Тэгэхээр УИХ тарвал Ерөнхийлөгч ч бууна. Харин цаашаа хэрхэх вэ гэдгийг бүгдээрээ шийдэх хэрэгтэй. Огцрохоосоо өмнө Үндэсний зөвшилцөл хийх ёстой. Ирээдүй хойч үедээ зөв төрийн тогтолцооны бүтцийг  бий болгосон Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хамтран боловсруулж үлдээх хэрэгтэй. Төслөө бэлтгээд ард түмний дунд санал асуулга хийх ёстой

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

888 1 цагийн өмнө 66.181.168.8

энэ хүн хэрвээ хотын дарга болон юм бол тэгээд каррьер нв дуусаа Өчүүхэн шунал гэж хэцүү ч юмдаа Юм үзээсэй билээ

Зочин 1 цагийн өмнө 66.181.168.8

энэ хүн хэрвээ хотын дарга болон юм бол тэгээд каррьер нв дуусаа Өчүүхэн шунал гэж хэцүү ч юмдаа Юм үзээсэй билээ

Иргэн 13 цагийн өмнө 43.242.243.226

Сахил хүртээд шал дордов гэсэн үг байдаг даа. Нямбаатар эрхэм гишүүнд бодвол нийслэлийн МАН-ын шинэ дарга л нөлөөлсөн болов уу хотын захирагч болох санаа бий болж дээ. УИХ-ын эрхэм гишүүний албан тушаал багадсан гэж Нямбаатар үзэж байгаам шиг байна.Хотын даргын алба чинь ажлын алба гэдгийг эрхэм гишүүн сайн бодоосой билээ.

1 18 цагийн өмнө 66.181.164.171

мэдлэл муутай пяз

хнн 20 цагийн өмнө 185.220.102.8

Юу солиороод байгаа луйварчин бэ? Энийг зайлуулаач их хурлаас. Гудамжний иймэрхүү юмнууд л их хурлын нэр хүндийг унагаж байгаан

ИРГЭН 20 цагийн өмнө 43.228.131.24

БҮГДЭЭРЭЭ ТАРАА

Би 21 цагийн өмнө 103.57.94.144

Энэ ямбаа-тар гэдэг нөхөрт ичих булчирхай гэж байна уу. Нам дагаж цүнх барьж явж байгаад гишүүн болсон хүн одоо нийслэлийг удирдана гэж бурууд сууж байдаг болж.

Зочин 2018-10-31 202.131.245.243

Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг огцруулж, өөрийн фракцийн УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг болгох гэж байна

Зочин 2018-10-31 66.181.160.94

УИХ тарах хэрэгтэй. Ёс зүйгүй хүмүүсээр дүүрсэн байна.Ихэнхи нь хулгай нь илэрчихээд бантаад тв-ээр харагдаж бна шүү дээ.Нямбаатар гишүүн зөв санал тавьсан.Харин ард нийтийг үймээн болгохгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ нь чимээгүйхэн ширээнээсээ буу гэсэн үг. Үймээн болгох сонирхолтой хүчин бий шүү.уих тарлаа гээд үймээн болохгүй ээ.Харин тарахгүй бол юм юм л болж мэднэ.

zochin 2018-10-31 61.80.122.246

nymbaatar gej neg ikh medegsh tei bolj. khiisen ajil , gabiyagyu negen zurshiliin khuuliig batluulakhad gol uureg guitsetgesen. Odoo ternii khereg garsh luibardsaniig ni khamgaalsan luibarduulsan ni khokhchino gesentei adil khuuli bolson baina lee. luibardsan khunii erkhiig khamgaalna geed khiliin khorig tabikhgui, ed khurungu bvanknii lablagaa gargaj ugukhgui bolson baina lee. luibarshidiin erkh genee

Зочин 2018-10-31 202.55.191.42

Боломжийн л санал байна. Үндсэн хуулиа шинэчилж батлаад бүгд тарах.

Зочин 2018-10-31 66.181.160.40

Хамаг эд хөрөнгөө хуйвалдаад хулгайлчихсан хүмүүсээр үндсэн хуулиа сайхан болгуулнаа гэхээр нэг л сэтгэлд буухгүй байна шүү.

Зочин 2018-10-31 202.9.41.113

butehgui butehgui erunhiilugchuus ehluuled bugd butehgui orond n ireh garuud ch butehgui, urd n baisan garuud ch butehgui, buteltei hun er alga

Зочин 2018-10-31 222.14.8.228

setguulch Munkhsaihan battulga erunhiilugchiin niigimee tuurugduld oruulahad huchin zutgej bgaan ilt haragdj bnaa.X.Battulga buhildalgui bgaa , Buhimdaagui huniig buhimdaltai bna gej asuugaad bdag n ih sonin?!!!

зочин 2018-10-31 103.242.46.139

Тэнэг бацаан бас өөрийгөө рекламдах санаатай. Тийм шударга юм бол наад Их хурлын луйварчингуудаа огцруулаад өгөхгүй яасын бэ муу зулзага луйварчин. Та нар ард түмнийг цагаан цаас гэж бодсоор л явна уу.

Зочин 2018-10-31 103.212.119.138

ман ын тэнэг пяцхан попр орк

mmeedee 2018-10-31 103.10.21.105

парламентад төсөв баталж ханалаа одоо боль хуулиа л гаргана биз.ерөнхийлөгч ерөнхий сайд нь л төсөвөө барьж зарцуулсан нь дээр.

Саки 2018-10-31 64.119.22.74

Энэ одоо өөрийгөө юу гэж бодоод байгаа юм болоо. энүүгээр л дутаж гэнэ. Тэнэг новш

Сэхээтэн 2018-10-31 202.70.46.20

Болохгүй болохоор нь парламентаа тарааж, цэвэршүүлдэг тогтолцоо маш олон улсад хэрэгждэг. Хамгийн их парлиентаа тараадаг улс бол Япон. Тэглээ гээд улс төрийн тогтворгүй байдаг үүсдэггүй.

Зочин 2018-10-31 139.5.219.172

энэ хүн эрүүл үү

Зочин 2018-10-31 203.217.139.225

бид нар 28 жил эднийг хүлээлээ. одоо болоо юм биш үү. одоо юугаа хүлээх юм бэ.

Иргэн 2018-10-31 202.72.244.219

Х.Нямбаатар гишүүний зөв байна. Дэмжиж байна. УИХ-ын гишүүд бусад намын төлөөллийг оролцуулаад үндэсний зөвшилцөл дор үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийж өгөөд тогтолцоогоо зөв болгож өгөөд тарах нь зөв. Хоёр танхимтай парламент л зөв шүү дээ. Түүнээс биш ерөнхийлөгчийн засаглал биш шүү. Чоно борооноор гэдэг үгийг хаа хаанаа санах хэрэгтэй. Энэ парламент ард түмэндээ жинхэнээсээ хэрэгтэй зүйл нэг ширхэгийг хийж өгөөд тарахад болно. Сайнаар дурсагдахаар.

Ард 2018-10-31 202.72.245.122

яг үнэн 2 танхимтай парламент манайд яг таарна. Жилд 1-2 удаа хуралдаж, Улсын бага хурал, ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УЕП, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхий аудитор, АТГ-ын дарга нарыг томилдог, төсөв баталдаг АИХ-тай, мөн хууль тогтоодог УБХ. Энэ бүтэц л Монголд яг тохирно.

Зочин 2018-10-31 202.179.26.192

Х.Нямбаатар ер нь зөв байр суурьтай байна. УИХ, ЗГ-ыг тараах шиг амархан юм байхгүй. Харин эмх замбараагүй байдалд улс орон орно. Үүнийг ерөнхийлөгч хэрхэн тооцоолж байна вэ? Ардчилсан намын байр суурьтай ерөнхийлөгч дөө... МАН-ыг унагах нь түүний зорилго болохоос ард түмний эрх ашгийг түрүүнд тавиагүй нь илт байна. Одоо больж үз дээ. Ард түмэн тэнэг биш шүү дээ. Улс орныг замбараагүй байдалд оруулах нь гадны томоохон орнуудыг гол сонирхол байдаг гэдгийг түүх харуулдаг юм шүү Монголчууд минь.

Munguntsetseg 2018-10-31 150.129.140.171

Ih hural tarsanch ardchiliin ilvv hulgaichid nuuzuuar mungu ideh gj svregeeree hvleej bga man harin bvh zvil il baina bolj bn eronhii said ajilaa hiij chadaj oorzdiinhoo ner hvndiig vl tooj bgad bayrtai bn

Зочин 2018-10-31 202.126.89.27

Яагаад Нефтийн үйлдвэр барьдаггүй юм, яагаад ХАА бүтээгдэхүүнээ боловсруулаад гадаадад Экспортлодоггүй юм, яагаад Эмч Багшийнхаа цалинг нэмдэггүй юм, яагаад Дэлхийн хамгийн муу эрүүл мэндийн үйлчилгээг бид нар авах ёстой юм бэ. Яагаад луйварчдыг бид тэжээж амьдрах ёстой юм. Энэ улсыг энэ хэдхэн луйварчдын өвөг дээдэс бий болгосиймуу Шударга ёс алга байна шүү дээ. Ажил хийж чаддаггүй парламент тарах нь зөв

yugy 2018-10-31 64.119.24.120

sanaa chin zuv l bn ghdee chi teneg nuhur bololtoi

зочин 2018-10-31 202.21.111.20

санал асуулага явуулахын тулд ямар ч төсөл бичих шаардлагагүй, гагцхүү Бүх нийтийн санал асуулага явуулах өдрөө товлон зарлаж зохион байгуулалтынхаа ажилд орох шаардлагатай. Бүх нийтээс асуух асуулт бол:\n1. Та парламентийн засаглалыг дэмжиж байна уу\n2: Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна уу\n\nСанал асуулага явуулсаны дараа сонгуулийн товыг зарлана, сонгууль дуустал энэ парламент тарж болохгүй юм. Шинээр сонгогдсон УИХГ -үүд шинэ Үндсэн хуулиа батлана, түүний дараа Ер сонгууль явах ёстой

yugy 2018-10-31 64.119.24.120

guts bitgii . naadahiig chin ali hediin huulichlaad zaachihsan bgaa

зочин 2018-10-31 103.229.123.71

Хулгай луйвар хийсэн гишүүдийг огцруулдаг журамаа нэвтрүүлээд явах дээр баймаар.Тараад оронд нь бүр мундаг хулгайчид болчихно шүү.Нөгөө дуучин бна-ичмээр дээ.

иРГЭН 2018-10-31 124.158.111.6

УИХ тарах нь зөвөө одоо энэ замаар явах ямарч боломжгүй болчихлоо...Цаг хугацаа алдах хэрэггүй...Зовлонгийн түргэн жаргалын удаан гэдэг шүү

Зочин 2018-10-31 202.126.89.27

УИХ юу хийж байна, баахан хууль гаргаж байна тэр нь биелэхгүй, УИХ-ын гишүүд бүгд шантаачиж болсон бүгд луйварчид болсон. ТЭхээр энэ байгууллага ажиллах чадваргүй

dssdcs 2018-10-31 202.179.0.46

Jenkogiin idsen mungu UIH n gishuudiin Jijig dundaas avsan zeelnees ih mongo idsen shuu odoo bur ulairaad mongoliig ter chigt ni ideheer dairch bna. Zaluusaa jenkog zogsoogooroi.

Мөнх-Очир 2018-10-31 202.21.98.170

УИХ тарах хэрэгтэй. Ерөнхийлөгчийг дэмжиж байна.

зочин 2018-10-31 81.53.176.2

УИХ -ын гишүүдийн ихэнх нь хувийн ашиг сонирхолтой, мөнгө угаагчид, амин хувиа бодогсод, хувийн аж ахуйгаа тэтгэгчид байна,ийм гишүүд түшээдтэй бид Эх оноо хөгжүүлнэ гэж үлгэр ярьж хугацаа алдаж суугаад яах юм бэ өөрчлөх нь зөв тарах нь ч зөв, энэ гүшүүд улс орноо гэсэн сэтгэлээр иргэний зориг гаргах хэрэгтэй.

Зочин 2018-10-31 202.21.106.102

Тэгэхээр ёс зүйгүй,ил далдаар төрийн мөнгөнөөс бүлэглээд хулгайлаад байдаг парламентийг тарааж болохгүй юу. Өөрөөр яах ёстой юм.

zailaa 2018-10-31 126.35.222.18

Zon shuu demjij bna yu ch hiihgyi pizdaa narig zailuulii

П 2018-10-31 203.169.49.97

Болохгүй болохоор нь парламентаа тарааж, цэвэршүүлдэг тогтолцоо маш олон улсад хэрнгждэг. Хамгийн их парлиентаа тараадаг улс бол Япон. Тэглээ гээд улс төрийн тогтворгүй байдаг үүсдэггүй.

Зочин 2018-10-31 64.119.19.188

Энэ улс эх орон ,ард түмэний төлөө санаа тавьж байгаа ,улс төрчдийг ард түмэн мэдэж байгаа .ЖДҮХС ын мөнгөнөөс авсан бүх улс төрчдийг , мөн төрийн албанд ажиллаж байгаа , төрийн мөнгөнөөс хулгай хийж идэж байгаа улс төрчидөд , дахин төрд оруулахгүй хар тамга дардаг хууь батлах хрэгтэй байна .Төрийн албаны хуулыг ард түмэн боловсоруулж гаргвал маш их үр дүн гарч , хулгай хийх улс төрчид байхгүй болно .УИХ ын гишүүд өөрсдийгөө хамгаалсан хууль гаргаж байна .УИХ ыг тараахыг дэмжиж б.на .

Зочин 2018-10-31 64.119.19.188

Нямбаатар гишүүн ,Ёрөнхийлөгч ийн УИХ ыг тараах болсон саналыг ойлгоогүй ярьж байгааг нь сонсоод гайхлаа.Энэ улс оронд болж бүтэж хийж байгаа зүйл харагдахгүй байна .Янз бүрийн тёндёр , сан ,хөрөнгө оруулалт , мөн ард түмэнийхээ кармаг ухсан хууль гаргаж ,энэ их мөнгийг төсөвлөж , өөрсдийнхөө кармаг зузаатгаж ,ханаж цадахгүй идэж ууж байгааг ,ард түмэн, Ёрөнхийлөгч бас олж харж байна гэдэг чинь , том амжилт .УИХ ыг тараах нь зөв, ард түмэн дэмжиж байна .

kkk Hamaatan sadan tanil n l bas avna 2018-10-31 202.9.42.113

Odoo bur shaldaa buugaad Jijig dund ch geh shig Erunhilegch ardchilsan nam JIJIG Dundig hugjuulchvel nar baruunasaa garna

Unen 2018-10-31 202.9.42.113

энэ Ерөнхийлөгч гээд байгаа хүн чинь өөрийн хүссэн бүх юм аа өөрийн болгож авч чадсан нүүрс, төмөр зам хүссэн бүхнээ авсан. Одоо харин өөрөө хэргээс цэвэр хэдэн жил баттай мултрахын тулд зориуд УИХ г тараана энэ тэр гэж хуцаж байна.

зочин 2018-10-31 81.53.176.2

Чи өөрөө ямар хуцдаг "үнэн" бэ, энэ олон хулгайч түшээдтэй бид улс орноо хөгжүүлнэ сайхан амьдарна Эх орноо үр хойчдоо өвлүүлнэ гээд үлгэр ярьж хугацаа алдаж суух уу.

Зочин 2018-10-31 183.177.100.4

наадуул чинь тэр УИХ-ын гишүүд ерөнхийлөгч эд нар чинь бүгд адилхан нэг тэрэгний дугуйнууд бүгд адилхан ялаа үүрэх ёстой баттулгын төмөр замын 280 сая долларын хэрэг энэ тэр нь саяхных биз дээ

Зочин 2018-10-31 202.72.245.194

УИХ ТАРВАЛ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮРГЭХГҮЙ ХАРИН Ч ХУУЛЬ ЖААХАН Ч ГЭСЭН ХЭРЭГЖДЭГ БАГА Ч ГЭСЭН ЁС ЗҮЙТЭЙ УЛС БАЙНА ГЭЭД ОРЖ ИРЭХ ИТГЭЛ НЬ ИХСЭНЭ

тар тар. ард түмэн та нарыг шүүнэ 2018-10-31 202.179.26.66

Ерөнхийлөгч УИХ-аа тараагаад хууль шүүхээр шүүхийг нь шүүгээд шоронд явуулахыг нь явуулаад 28 жилд хулгай луйвар урвалт энэ тэрд нэр холбогдоогүй цэвэр шударга хүмүүсээ ард түмэн сонгох боломж олговол таарна

иргэн 2018-10-31 103.50.206.62

Энэ нөхрийг МАН-н дарга бацаан гэвэл үнэнд нийцнэ дээ.МАН-аа утгаар нь баастаж байгаа нөхдүүдийн 1.Ахиж ийм бацаан нарын нэрийг битгий дэвшүүл бай МАН-хаан.Хэрүүл алим болгосон сөрөг хүчин Баттулгаад өгөөж болгосон бацаан нартай хариуцлага ярих цаг болжээ.

Зочин 2018-10-31 2.136.17.240

http://www.ub.life/p/16143 ЭНЭ ЭЛБЭГ ДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ПАКИСТАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛДЭНЭ ГЭЖ ШҮД ЗУУСАН БАЙХ ЮМ.ЭНЭ НӨХРИЙГ ТЭР ШАР ХАДРУУ ХҮЧЭЭР АЧААДХААЧЭЭ.УЛС ОРНЫ НЭРИЙГ БҮРЭН ХӨӨДӨЖ ДУУСЛАА