Ерөнхийлөгчийг савнаасаа хальж байгааг гишүүн сануулав

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийг савнаасаа хальж байгааг гишүүн сануулав

Ерөнхийлөгчийг савнаасаа хальж байгааг гишүүн сануулав

Хаврын чуулган завсарлах хугацаанд хамгийн сайн “улстөр” хийсэн гишүүн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр нэр бүхий гишүүдийн хамт ээлжит бус чуулган зарлахыг шаардаж, УИХ-ын дарга М.Энхболдыг “шахсан”. Ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалд хариуцлага тооцох ёстой гэж байв. Түүний байр суурийг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж, УИХ-ын даргад мөн л албан бичиг хүргүүлсэн билээ. Тухайд үед Ерөнхийлөгч Х.Баттулгын утсан хүүхэлдэй  нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болжээ гэж олон нийтийн сүлжээнд шүүмжлэх хүмүүс ч байлаа.  Мөн Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой гэсэн байр суурийг ч тэрбээр өмнө нь хэлж байсан юм.

Харин өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарааж, Ерөнхийлөгчийн засаглалтай болохын төлөө санаархаж байгааг Л.Оюун-Эрдэнэ гишүүн шүүмжилжээ. Тэрбээр “Олон зүйл дээр би Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжиж байсан. Гэхдээ энэ бүх зүйлийг хийхийн төлөө Монгол Улсын төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч хүн парламентыг тараана гэх хандлага гаргаж болохгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Ерөнхийлөгчийн засаглал руу ил болон далд хэлбэрээр санаархдагаа зогсоох хэрэгтэй. Сархад савнаасаа халина гэж байдаг. Монголчуудын язгуур эрх ашгийг бодох ёстой” гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын санал АТГ-ын даргыг огцруулахад нэгдсэн ч парламентыг тараахад нэгдсэнгүй. Үүнээс үзэхэд Л.Оюун-Эрдэнэ гишүүн жоомоо алах гээд гэрээ шатаах тийм ч тэнэг биш бололтой.

Т.НОМИН 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж