Нидерландын шилдэг довтлогч Робин ван Перси энэ улирлыг дуусгаад зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Нидерландын шилдэг довтлогч Робин ван Перси энэ улирлыг дуусгаад зодог тайлна

Нидерландын шилдэг довтлогч Робин ван Перси энэ улирлыг дуусгаад зодог тайлна

Өдгөө 35 настай Нидерланд довтлогч ван Перси энэ улиралд өөрийн мэргэжлийн замналаа эхлүүлж байсан нутгийнхаа Фейеноорд клубт тоглож байгаа. Цагтаа Английн Арсенал, Манчестер Юнайтед клубуудэд гялалзаж явсан Нидерланд эр зодог тайлах тухайгаа бодож эхэлсэн байна. Тэрээр “би хэзээ зогсох вэ гэж үү? Магадгүй энэ улирлыг өндөрлүүлээд. Би 5 наснаасаа хөлбөмбөгтэй холбогсдон бол мэргэжлийн тоглогч болоод 18 жил болсон байна” гэж ярьжээ.

Робин ван Перси 2001 онд нутгийнхаа Фейеноорд клубээс мэргэжлийн замналаа эхлүүлж байсан бөгөөд 2004 онд Английн Арсенал клубт газардаж байсан. Лондон хотын Арсенал клубт 8 жил тоглохдоо багийн ахлагч болоод байсан юм. Харин 2012 онд Манчестер Юнайтед клуб руу, 2015 онд Туркийн Фенербахче клубт тоглож байгаад өнгөрсөн өвлийн солилцоогоор төрөлх багтаа эргэн ирсэн. Мөн тэрээр Нидерландын улсынхаа шигшээ багийн хамтаар ДАШТ-нд мөнгө, хүрэл медаль хүртэж байсан тоглогч юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж