Дуучин Нара бооцоотой турна

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Дуучин Нара бооцоотой турна

Дуучин Нара бооцоотой турна

Дуучин Нара буюу М.Нарантуяа 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөнөөс хойш улс төрийн ертөнцийг идэвхтэй сонирхох болсон. Тэрбээр бизнесийн салбарт хүч үзээд зогсохгүй телевизийн нэвтрүүлэгт хөтлөгч хийж, завгүйхэн амьдарч байгаа.  Өвчний улмаас нэлээд мяраалсан дуучин бүсгүй жингээ хаяхаар сэтгэл шулуудсан байна.  Гэхдээ бооцоотой.  Тодруулбал,  "Сүлд спининиг"-ээс илүүдэл жинтэй хүмүүсийн дунд бооцоот тэмцээн зарлаад буй гэнэ. Тэмцээний шагналын сан нийтдээ 100 сая  төгрөг байх аж. Төрөл тус бүрд ялсан ялагч 30,000,000 төгрөгийн эзэн болох аж.  Дуучин бүсгүй маань өөхөндөө баяртай гэж хэлэхээд шийдсэнээ "Миний маргааш дуусахгүй юм байна, дуусашгүй үргэлжлэх маргаашдаа баяртай гэж хэлье. Дундаршгүй нэмэгдэх өөхөндөө баяртай гэж хэлье. Зөндөө л тааваараа байж амттай амтгүй янзан бүрийн юм хивлээ, өвчин хууч байна гэж өөрийгөө удаан хаацайллаа. Адилхан л бие организмтай таргалалттай хүмүүс лаг лаг тураад байхад би чадахгүй гэх юу байдаг юм" гэж нүүр номдоо бичжээ.  Түүний оролцох энэхүү тэмцээн арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэх гэнэ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж