О.Мэттьюс энэ сардаа эргэн ирэхгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

О.Мэттьюс энэ сардаа эргэн ирэхгүй

О.Мэттьюс энэ сардаа эргэн ирэхгүй

Хойд Америкийн ҮХЛ-н улирал эхлээд багууд дунджаар 12 тоглолт хийгээд байна. Өнгөрсөн ням гаригт Виннипег Жетс эсрэг тоглолтонд эсрэг багийн хамгаалагч Ж.Трубатай мөргөлдсөний улмаас бугалгандаа бэртэл авсан Торонто Мейпл Лифс багийн залуу довтлогч О.Мэттьюс дөрвөн 7 хоногийн турш талбайдаа ирэхээргүй болсон байна. Өдгөө 21 настай О.Мэттьюс өнгөрсөн улирал Нью-Йорк Айландерс багийн эсрэг тоглолтонд зүүн бугалгандаа бэртэл авч 10 тоглолт өнжиж байсан бол энэ жил дахин өнөөх зүүн бугалгандаа дахин бэртэл авч бүтэн сар талбайн гадна өнжих болж байна. О.Мэттьюс энэ улирал эхэлснээс хойш аль хэдий нь 10 гоол оруулж 6 удаа гоолын дамжуулалт өгч 16 оноо аваад байсан.

Үүнээс гадна хэд хэдэн бэртэлтэй тоглогчид талбайн гадна байна. Лигийн шилдэг хамгаалагчдын нэг В.Хэдман энэ долоо хоногтоо талбайд гарах боломжгүй байна. Мөн талбайдаа хараахан ирэх болоогүй байгаа тоглогчдын жагсаалтанд Питтсбург Пингвинс багийн К.Летанг, Нью-Йорк Айландерс багийн Р.Лейнер нарын нарс байна.

Харин Чикаго Блэйкхаукс багийн хаалгач К.Крауфорд, Колорадо Эвеланш хаалгач С.Варламов, Лос-Анжелес Кингс багийн хаалгач Й.Куик нарыг шилдэг тоглогчид энэ долоо хоногтоо талбайдаа эргэн ирнэ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж