Бурханч ламын бүтээл Төрийн шагналд "сойгдов"

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Бурханч ламын бүтээл Төрийн шагналд "сойгдов"

Бурханч ламын бүтээл Төрийн шагналд "сойгдов"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар   соёл урлаг, утга зохиолын шилдэг бүтээл туурвисан, шинжлэх ухааны гарамгай нээлт хийсэн хүмүүст Төрийн соёрхол өгдөг.  Өнгөрсөн жил  Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн шагналтнаар түүхч Д.Өлзийбаатар, Ц.Санчир нарыг шагнасан. Харин энэ жил  бурханч лам Г.Пүрэвбатын “Их Монголын бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний шугаман онол” бүтээл, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “1911 он” симфони найраглал, “Цастны мэргэд” морин хуур, симфони найрал хөгжмийн концерт-найраглал, “Ай Нанаа” түүхэн дуулалт жүжиг зэрэг бүтээлд Төрийн шагналд нэр дэвшиж байгаа юм байна.   Г.Пүрэвбатын хувьд урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор хүн юм байна. Түүний бүтээл анх удаа Төрийн шагналд нэр дэвшиж байгаад Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулангаас эхлээд олон хүн баяртай байгаа аж.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж