Эрэгтэй хүн ч бас хөхний хорт хавдар тусдаг

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Эрэгтэй хүн ч бас хөхний хорт хавдар тусдаг

Эрэгтэй хүн ч бас хөхний хорт хавдар тусдаг

Кенийн иргэн, 67 настай Мозес Мусонга 2013 онд өөрийгөө хөхний хорт хавдрын гуравдугаар шатанд орсноо мэдсэн мөчид түүний амьдрал орвонгоороо эргэжээ. “Би яагаад ийм өвчин туссанаа өөрөө ч мэдэхгүй байна. Үүнийг сонсохоос өмнө би эрэгтэй хүн хөхний хорт хавдар тусч болдог гэж огт боддоггүй байлаа” хэмээн Мусонга хэлжээ.

Түүний баруун хөхний товч эхлээд өвчилсөн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам өвдөлт нь ихсэж, цээж нь тэр аяараа хөндүүр байх болсон төдийгүй баруун хөхнийх нь арьс гуужин, унаж эхэлсэн байна. Ингээд түүнийг орон нутгийнхаа эмнэлэгт хандахад эмч нар өвчнийг нь оношилж чадахгүй, өвчин намдаах эмээр нэг хэсэгтээ аргацааж байсан гэдэг. Түүний цээжийг нь жирийн эрчүүдээс хамаагүй том байсныг ч эмч нар анзаараагүй байна. Харин шинжилгээний хариу түүнийг хөхний хорт хавдартай болохыг тогтоожээ.

Хүмүүс хөхний хорт хавдраар зөвхөн эмэгтэй хүн л өвчилдөг гэсэн ташаа ойлголттой байдаг. Учир нь эстроген дааврын ялгарал илүү байдгаас үүдэлтэйгээр хөхний хорт хавдраар ихэнхдээ эмэгтэй хүмүүс өвчилдөг байна. Харин эрэгтэй хүн үүгээр өвчлөх нь ховор буюу нийт хөхний хавдрын 1/100-т тохиолддог аж. Дараах шалтгааны улмаас хөхний хорт хавдар тусдаг:

– Удамшил буюу эцэг эхээсээ BRCA1, BRCA2 генийг өвлөх

– Таргалалт, элэгний циррозтой бол

– Өмнө нь цацраг туяаны эмчилгээ хийлгэж байсан бол.

Энэ жилийн байдлаар Африк тивд хорт  хөхний хорт хавдрын 17’000 тохиолдол бүртгэгдээд байгаагийн 6000 нь Кенид байгаа юм.

Хөхний хорт хавдар туссан үед цээжний арьс болон хөхний толгойн өнгө өөрчлөгдөх, хөхнөөс цус шүүрэх, хоёр хөхний хэлбэр, хэмжээ эрс өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Түүнчлэн хорт хавдрын үед турж эцэн, их хэмжээгээр жин хаях нь элбэг юм.

Хорт хавдрыг цацраг туяа, химийн эмчилгээ, хагалгаа болон дааврын эмчилгээгээр эдгээдэг. Хорт хавдар эцсийн шатандаа орсон Кени эрийн тохиолдол эмчилгээ хийлгэхэд маш их өвдөх нь тодорхой юм. “Химийн эмчилгээнээс болоод үс унаж, халцарснаар зогсохгүй би хөл дээрээ ч зогсох тэнхэлгүй болж, байнга бөөлждөг” хэмээн тэрбээр хэлжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж