С.Дэмбэрэл: ЖДҮ хөгжүүлэх санг яамны мэдлээс гаргах ёстой

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

ЖДҮХС

С.Дэмбэрэл: ЖДҮ хөгжүүлэх санг яамны мэдлээс гаргах ёстой

С.Дэмбэрэл: ЖДҮ хөгжүүлэх санг яамны мэдлээс гаргах ёстой

УИХ ирэх онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын төслийг хэлэлцэж буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанктай хамтран  “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтад эдийн засагчид болон судлаачид  оролцож, байр сууриа илэрхийллээ. Уулзалтын эхэнд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн  юм. Тэрбээр,

-Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг даван туулсан улс орнуудын туршлагуудыг харж байхад гадаад валютын нөөц ихтэй улс орнууд хямралын хохирол багатайгаар даван туулсан байдаг. Монгол Улсын хувьд гадаад валютын нөөцийг хуримтлуулах хэмжээнд нөөцлөх нь ирээдүйд үүсч болзошгүй гэнэтийн гадаад сөрөг нөлөөллөөс улс орныхоо эдийн засгийг хамгаалж үлдэх, улс орны эдийн засгийн дархлааг сайжруулахад ач холбогдолтой. Өнөөдрийн хэлэлцүүлэгт  ойрын болон ирээдүйд таамаглаж байгаа глобал орчны нөлөөлөл, үр дагаврын талаар хийгдэж байгаа ажлуудыг нэгтгэн, дүгнэх, цаашдын хамтын ажиллагаагаа сайжруулж, бүтээлчээр тодорхойлох зорилготой юм. Бид өнгөрсөн нэгдүгээр сард Эрдэнэт хотод эдийн засгийн форумыг зохион байгуулж байсан. Энэ форумд холбогдох албаныхан оролцож, 2018 онд эдийн засгийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ зохион байгуулсан байдаг. Энэ жил мөн энэ талаарх хэлэлцүүлгийг дахин зохион байгуулна. Мөн бид  инфляцийг нэг оронтой тоонд барих, буулгах үүднээс ипотекийн зээлийг түлхүү олгох талаар Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, Монголбанктай хамтран ярилцаж байна. Ипотекийн зээлийг түлхүү олгох юм бол инфляци буурч, тансаг хэрэглээ рүү мөнгө бага зарцуулагдана гэж үзэж, энэ зээлийг дэмжих зорилготой байгаа юм. Хамгийн чухал нь валютын ханшийг тогтвортой барих, валютын нөөцийг нэмэгдүүлж, зохистой хэмжээнд барих, одоо байгаа эдийн засгийн өсөлтийг хадгалах шаардлагатай байгаа. 2019 онд эдийн засгийн макро эдийн засаг ямар байх вэ гэдэг талаар өнөөдрийн хэлэлцүүлгээр ярих юм. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр, гарч байгаа бүтээгдэхүүний орлого орж ирэхгүй, валют орж ирэхгүй байгаа нь төлбөрийн тэнцэлийг нэмэгдүүлж буй санаа зовоосон асуудал бий болоод байна.

Тус хэлэлцүүлэгт “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдвээр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Эдийн засгийн хориг арга хэмжээ түүний сөрөг үр дагавар” сэдвээр Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн ахлах зөвлөх Б.Энхбаяр, “Глобал орчин дэлхийн эдийн засаг” сэдвээр Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар илтгэл тавьсан юм. Эдгээр илтгэлүүдийг онцлоход,

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Дэлхийн улс орнуудын макро эдийн засгийн бодлогууд ямар түвшинд явж байгаа, бид аль түвшинд явж байгаа талаарх бодлогыг танилцуулж байна. 1929 оны их хямралаас хойш эдийн засгийн бодлогод онолын асуудал өндрөөр тавигдаж, төрийн оролцоотой зах зээлийн зарчмын оролцоо зайлшгүй шаардлагатай гэж үзэж улс орнууд хэрэгжүүлж эхэлсэн. Сангийн болон төсвийн бодлогоор дамжуулж, улс орны төвөгтэй асуудлыг шийдвэрлэж болно гэж үзсэн. Түүнээс хойш төсвийн тэлэлт явагдаж, дараа дараагийн хямрал, хүндрэлүүд үүсч, дэлхийн улс орнууд энэ хүндрэлээс гарах арга замуудыг хэрэглэсээр ирсэн. Хамгийн сүүлд 2008 оны үед санхүүгийн тогтвортой байдлыг хангахгүй бол нийт эдийн засгийг хямралд оруулж болохоор жишээ болж, санхүүгийн хямрал үүссэн байдаг. Энэ АНУ-ын томоохон банкны салбарууд хямралд орж, зарим банкуудыг татан буулгах шийдвэр гаргаж байсан. Энэ нь зөвхөн АНУ- болон европ, ази руу чиглэсэн хямрал үүсгэсэн байдаг. Энэ мэтчилэн эдийн засгийн хямралууд дээр үндэслэн гаргаж ирсэн олон туршлага, сургамж дээр үндэслэн өнөөдрийг бодлогууд үргэлжилж байгаа. Хямрал болоход бид хэр бага зардлаар даван туулах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал юм. Өнөөдрийн байдлаар АНУ-ын Төв банк ам.долларын хүү өсгөснөөр дэлхийн ихэнх улсуудын мөнгөн тэмдэгт долларын эсрэг суларч эхэлж байгаа юм. Эндээс 2017 оны арванхоёрдугаар сараас өдийг хүртэл ам.доллар хүү өсч эхэлсэн байдаг. Ялангуяа төгрөг ам.долларын эсрэг суларч байгаа хэрнээ, юань, рублийн эсрэг чангарч байгаа үзэгдэл ажиглагдаж байгаа юм. Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар ирээдүйд баримтлах мөнгөний бодлого дээр ил тод чиглэл рүү бодлого явуулж байгаа. Мөн бид валютын нөөцөө нэмэгдүүлэх, хатуу мөнгөний бодлого тал руугаа бодлого баримтлах чиглэлээр анхаарал хандуулж, хүүг тогтвортой байлгах бодлого баримталж байгаа. 2019, 2020 онд бид инфляцийг найман хувьд баримтлах зорилт тавьж байгаа бөгөөд дунд хугацаандаа бууруулах бодлого баримталж байгаа. Валютын нөөц 2,8 тэрбум ам.доллар байгаа  нь зургаан сарын импортын нөөцтэй тэнцэх хэмжээ. Гэхдээ энэ бол хангалттай нөөц биш юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу нэг жилийн импорттой тэнцэх валютын нөөцтэй байх ёстой гэж үздэг учраас цаацид валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. 2018 оны төгсгөлд өр, орлогын харьцааг 70 хувиас хэтрүүлэхгүй байх, хэрэглээний зээлийг хумих, 30 сараас эхлүүлэхгүй байна зэрэг бодлогын арга хэмжээнүүд авч байгаа.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан:

-Монголчууд ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, энэ хөтөлбөр дуусаад яах вэ. ОУВС-ийн хөтөлбөрийн дараа энэ хөтөлбөр л үлдэнэ. Сэтгэл санаа бүх зүйлийн талаар нийгэм бэлэн байгаа эсэхийн талаар л ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Бидний тавьсан өр бол дэндүү их. Дэлхийн улс орнуудын өрийн судалгааг харж байхад анхаарал татаж байсан төр, хувийн хэвшил гэж хуваах нь хөгжиж буй орнуудын хувьд төрийн тавьж буй өр нь хувийн хэвшлийн өрөөсөө их байдаг. Хөгжингүй орнуудад төрийн тавьсан өр нь бага байдаг. Байдал хүндрэхэд эцсийн зээлдүүлэгч нь Монголбанк, Засгийн газар байх ёстой ч өнөөдрийн нөхцөлд ОУВС эсцийн зээлдэгч болоод байна. Яагаад энэ хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа яаж ч өрөө дарсан өрсөтэйгээ үлдэнэ. Дэлхийн санхүүгийн зах зээл дээр хялбар мөнгөний зах зээл бий болсон. Яагаад монголчууд Чигис болон бусад бондуудыг босгож байна вэ гэвэл дэлхийн санхүүгийн зах зээл дээр хялбар мөнгөний зах зээл бий болсонтой холбоотой. Том банкуудын удаан хугацааны зээлүүдийг төв банк худалдаж авч, оронд нь банкуудыг төсөл олж санхүүжүүлэхийг санал болгосон. Тиймээс бид хялбар мөнгөний зах зээлээс бондуудаа босгож ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Яг одоогийн нөхцөлд АНУ бодлогын хүүгээ нэмж, хялбар мөнгөний зах зээл хоёроос татгалзаж байгаа нь Монголбанкны валютын ханш, төгрөгийн сулралд нөлөөлж байгаа гэж бодож байна. Яагаад энэ бодлого явж байна вэ гэвэл АНУ-ын ихэнх санхүүгийн нөөцөө үнэт цаасны хэлбэрт барьж байгаа. Гэтэл Хятад харилцах хадгаламж нь өндөр байсан ч одоо мөн л үнэт цаасны нөөцөө нэмэгдүүлсэн. Тэгэхээр бид ч гэсэн санхүүгийн хөрөнгийн зах зээлд ямар бодлого баримтлах вэ гэдэг бодлогоо тодорхойлж, баримтлахгүй бол дэлхийн том орнуудын цохилтуудаас бултах боломж бий болно. Ер нь дэлхийн эдийн засаг хямрана гэсэн ойлголт бий болсон. Магадгүй дэндүү их асуудал хуримтлагдсан учраас хямрал ирэхэд Монголбанкны бодлогын хэрэгсэл хүчин мөхөсдөж, Засгийн газрын бодлого, Монголбанкны бодлого авцалдаатай байх ёстой гэдгийг хэлэхийг хүсч байна.

Ийнхүү илтгэл тавьсны дараа оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэл:

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг яамнаас салгаж, хараат бус байдлыг нь хуульчилж өгөх хэрэгтэй. Бие даасан нөхцөл нь хуулиар хангагдаагүй тохиолдолд нийгэмд үүссэн шуугиан, дуулиан тасрахгүй. Тиймээс яг хууль, эрх зүйн орчинд нь өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа энэ цаг үед хүчтэй дуугарч, эрс шинэчлэлтийг хийж өгөх шаардлагатай. Тухайлбал, хамгийн эхэнд яамны харьяанаас гаргах хэрэгтэй. Иргэдийн төлөөллийг багтаасан хөндлөнгийн ажиглагчдыг хүртэл томилох шаардлагатай гээд олон зүйл байна.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Даваасүрэн:

– 2007 онд АНУ-д санхүүгийн салбараасаа хямрал үүссэн. Энэ хямралтай холбоотой АНУ-ын банк бодлогодоо өөрчлөлт хийсэн. Томоохон хэмжээний хөрөнгүүдийг худалдаж авах, богино хугацааны Засгийн газрын бондоос илүүгээр урт хугацааны санхүүжилт хийсэн. Үнэт цаасны зах зээл дээр сүүлийн 25 жил байгаагүй өсөлттэй гарч байна. Энэ хугацаанд Хөрөнгийн биржээр Засгийн газрын бонд арилжихгүй байгаа. Энэ хугацаанд ямар өөрчлөлт гарч байна гэдэг нь харагдаж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж