"Дэлхийн бодлого"-д Ц.Элбэгдорж оролцлоо

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

"Дэлхийн бодлого"-д Ц.Элбэгдорж оролцлоо

"Дэлхийн бодлого"-д Ц.Элбэгдорж оролцлоо

11 дэх удаагийн "Дэлхийн бодлого"-ын хуралдаан (World Policy Conference) энэ жил Мароко Улсын Рабат хотноо аравдугаар сарын 25-28-ны хооронд зохион байгуулагдлаа. Тус хуралдаанд Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уригдан оролцсон байна.

"Дэлхийн бодлого"-ын  11 дэх удаагийн хуралдаанд 40 гаруй улсын 250 гаруй улстөрч, эрдэмтэн, судлаач нар оролцож, ирэх таван жилд дэлхийн эдийн засгийн томоохон сорилтууд, Оросын ирээдүй, Хятадын шашин, улс төрийн асуудал, дэлхийн засаглал, шилжин суурьшилт болон олон үндэстний соёлын ирээдүй, Трампын нөлөөлөл, Нэг бүс – Нэг зам санаачилга, Европын стратегийн үндсэн асуудлууд болон Хойд Солонгосын асуудал зэрэг сэдвүүдийг авч хэлэлцжээ.

Үүний нэг сэдэв болох Хойд Солонгосын асуудлаарх хуралд Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон тус улсын талаарх өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Сонирхуулахад, Дэлхийн Бодлогын Хурал (World Policy Conference WPC) нь бие даасан байгууллага бөгөөд Дэлхийн улс орнуудын засаглалын бүх талыг сайжруулах зорилготойгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан юм.

Энэхүү нэр хүндтэй хуралд манай улс өмнө нь 2008 онд оролцож байжээ.

А.АНИР

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж