Б.Амархүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Б.Амархүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Б.Амархүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Дуучин Б.Амархүү хүн зодож танхайрсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж буй. Хэргийг тодруулбал, Б.Амархүү нь Хүүхдийн зууд байрлах нэгэн цэнгээний газарт танхайрч бусдын биед гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдсан байдаг.

Энэхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд хавтаст хэргийг шилжүүлжээ. Шүүхээс маргааш буюу /2018.11.01/-ны өдрийн 15.00 цагт Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох  хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлоод байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр Б.Амархүү нь 2018 оны хоёрдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө хүүхдийн зууд байрлах нэгэн рестораны үүдэнд 30 орчим насны залуутай үл ойлголцон зодоон хийсэн аж. Энэ үед түүнтэй хамт явж байсан Б нь хажуугаас нь цохиж авсан байна. Харин хохирогч залуу зодуулсны улмаас толгой нь хагарч, биедээ хүнд гэмтэл авсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж