Гурвын даваа эхэллээ | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.07.12-нд нийтлэгдсэн

Гурвын даваа эхэллээ
Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны гурвын даваа төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Өнөөдөр болох наадмын арга хэмжээний хөтөлбөр:

7.00-10.00 Соёолон насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

9.00-13.00 Үндэсний сурын түрүү харваачийг тодруулах харваа /Сурын талбайд/

9.30-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа

10.00 Шагайн харвааны шигшээ харваа /Шагайн асарт/

10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа

11.20.12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа

11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа

11.00-13.00 Дааганы уралдаан /Хүй долоон худагт/

14.10-14.30 Үндэсний сурын шилдэг 8 харваачдын үзүүлэх харваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

14.30 Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол /Шагайн асарт/

14.30.15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

15.10-15.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна

15.20-16.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа

16.00 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна.

16.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.

16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа

16.40.17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

17.20.17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Начин” “Харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа

18.30-19.00 Хүүхдийн барилдааны долоогийн даваа

18.45-19.05 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

19.0.19.30 Хүчит бөхийн барилдааны есийн даваа

19.45-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.

20.05 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 804 жилийн ой, Ардын Хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.

20.10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж