“Эрдэнэс Тавантолгой” ХК IMARC-2018 олон улсын чуулга уулзалтад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК IMARC-2018 олон улсын чуулга уулзалтад оролцож байна

Австрали Улсын Мельбурн хотноо Олон улсын уул уурхай, Эрдэс баялгийн IMARC-2018 чуулга уулзалт аравдугаар сарын 29-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилж байна.

Мельбурн хотноо тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус чуулга уулзалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн талаар мэдээлэл өгөх, сурталчилгаа хийх зорилгоор гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй компанийн төлөөлөл оролцож байна.

Энэ Пүрэв гаригт буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам хамтран Mongolia@IMARC форумыг зохион байгуулах юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар чуулга уулзалтад оролцож буй бөгөөд аравдугаар сарын 30-ны өдөр Австрали Улсын Эрдэс баялаг, Хойд Бүс Нутаг хариуцсан сайд, Сенатын гишүүн Матт Канавантай уулзлаа.

Энэхүү чуулга уулзалтын үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас үзэсгэлэнгийн бүхээг ажиллуулж мэдээлэл өгөхийн зэрэгцээ уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулагчидтай тусгайлан уулзалт зохион байгуулах юм.

Энэ жилийн чуулга уулзалтад 6000 гаруй уул уурхайн салбарын шийдвэр гаргагчид, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, уул уурхайн түүхий эдийн худалдан авагчид, техникийн мэргэжилтнүүд оролцож байна.

А.АМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж