Ватиканы Элчин сайдын яамны байрнаас хүний яс олдлоо | News.MN

Ватиканы Элчин сайдын яамны байрнаас хүний яс олдлоо

Ватиканы Элчин сайдын яамны байрнаас хүний яс олдлоо

Ватиканы Элчин сайдын яамны байрнаас хүний яс олдлоо

Итали дахь Ватиканы элчин сайдын яамны барилгад засвар хийх үеэр хүний яс олдсон мэдээллийн дагуу орон нутгийн цагдаа нар шалгалт хийж эхэлжээ. Элчин сайдын яамны байр нь Италийн алдарт “Вилла Боргэзэ" музейн хажууд байрладаг байна.

Италийн хэвлэл мэдээллийнхний бичиж байгаагаар тус яс нь Ватиканы дипломатын 1983 онд 15 настайдаа сураггүй алга болсон охин Эмануэлла Орландигийнх байх магадлалтай байгаа юм. Мэргэжилтнүүд одоогийн байдлаар талийгаачийн нас, хүйс, нас барсан өдөр зэргийг нь тогтоохоор ажиллаж байгаа юм.

Тухайн үед алга болсон охиныг зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болсон, эсвэл 1981 онд пап лам 2-р Жон Паулыг хөнөөхөөр завдаж байсан Туркийн иргэн Мехмет Али Агкагийн тухайн үед шоронгоос суллагдаж байсантай холбоотой байж магадгүй гэж байв.

 Эмануэлла Орландигийн ах нь түүний үхлийн тухай үнэнийг олж мэдэхийн тулд 20 гаруй жилийн турш кампанит ажил явуулж байсан юм. Тэрбээр уг хэргийн тухай дуугүй байгаа Ватиканыг юуны өмнө буруутгаж байжээ.

/Сураггүй алга болсон охидын зургийг ром хотын гудамжинд ийн зурсан байдаг/

Эмануэлла охиныг алга болохоос 40 хоногийн өмнө ч бас түүний адил 15 настай Мирелла Грегори охин сураггүй болсон бөгөөд мөрдөгчид хоёр охины хэргийг хоорондоо холбоотой байж магадгүй гэж сэжиглэдэг аж.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж