Мал бэлчээрийн даацаас 25 сая толгойгоор хэтэрчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Мал бэлчээрийн даацаас 25 сая толгойгоор хэтэрчээ

Мал бэлчээрийн даацаас 25 сая толгойгоор хэтэрчээ

Өдөр ирэх бүр хүрээгээ тэлсээр байгаа хотжилт, уул уурхайтай холбоотойгоор бэлчээр, хадлангийн талбай хорогдож байгаа энэ үед бэлчээрийг хадгалж, хамгаалах асуудал чухлаар тавигдах болсон. Бэлчээртэй шууд холбогдох зүйл нь мал аж ахуй.

Монгол Улс 66.2 сая толгой малтай. Үүнийг хонин толгойд шилжүүлбэл (нэг бод зургаан хоньтой тэнцэнэ) 110.8 сая толгой мал болох юм. Ийм хэмжээний мал нь Монгол орны бэлчээрийн стандартаас 25 гаруй сая толгой малаар хэтэрсэн үзүүлэлт гэнэ.

“Монгол орны бэлчээрийн үндэсний хоёрдугаар форум” өнөөдөр /2018.10.31/ болж, энэ асуудлаар эрдэмтэд судлаачид, салбарынхан мэдээлэл хийлээ. Форумын үеэр уг асуудлын талаар ярилцсан юм.

Бэлчээрийг хамгаалах үүднээс даацад тохирсон мал аж ахуй эрхлэх шаардлагатай гэж үзэх хэсэг байсан юм. Гэвч малчид 100 мал хариулснаас мянган мал маллахыг илүүд үздэг аж. Учир нь, тоо толгой их байхын хэрээр ашиг нэмэгдэж, зуднаар малтай үлдэх магадлал төдий чинээ нэмэгддэг гэдгийг малчид онцолж байв.

Мөн хурлын үеэр бэлчээрийн төлөв байдлын суурь судалгааны тайланг танилцуулсан юм. Үндэсний хэмжээнд явуулсан судалгаагаар бэлчээрийн хэмжээ 65 хувиас 57 хувь болон буурчээ. Мөн бэлчээр хүчтэй доройтож, цөлжилт улам нэмэгдсэн байна. Доройтсон бэлчээрийн хэмжээ харьцангуй тогтмол, бага зэрэг буурсан нь нэг талаас Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадавх өндөр байгаатай холбоотой аж. Нөгөө талаас малчид сүүлийн жилүүдэд нутаг усаараа нэгдэн бэлчээрээ зүй зохистой ашиглахын төлөө ажиллаж буй хичээл зүтгэлийн үр дүн гэж үзжээ. Төлөв байдлын хувьд нийт бэлчээрийн 51 хувь нь харьцангуй тогтвортой хадгалагдаж, 15 хувь нь сэргэж сайжирсан байна.
Доройтлын зэрэглэлийн нарийвчилсан дүнгээс үзэхэд 2016 оны байдлаар нийт бэлчээрийн 57 хувь нь доройтжээ. Үүний  13.5 хувь нь бага зэрэг, 21.1 хувь нь дунд зэрэг, 12.8 хувь нь хүчтэй, 10.3 хувь нь бүрмөсөн цөлжих эрсдэлд орсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж