Замби улсаас 1,1 кг маргад эрдэнэ олджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Замби улсаас 1,1 кг маргад эрдэнэ олджээ

Замби улсаас 1,1 кг маргад эрдэнэ олджээ

Замби улсын эрдэнэсийн уурхайгаас 1,1 килограммын жинтэй, 5’655 каратын маргад эрдэнийн чулууг олборлосон байна. Чулууг Замби улсын Кагемийн эрдэнэсийн ил уурхайгаас Дебаприяа Ракшит, Ричард Капета гэх хоёр уурхайчин олжээ. Түүнчлэн өмнө нь 2010 онд тус уурхайгаас 6,225 каратын, асар том маргад эрдэнийг олж байв.

Эрдэнэсийн чулууг жижиглэн хувааж, ирэх арван нэгдүгээр сард Сингапурт дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Асар том маргад эрдэнийн чулууг олборлосон Кагемийн уурхайн 75 хувийг Лондонд төвтэй Жэмфийлд Групп эзэмшдэг бөгөөд үлдсэн хувийг нь Замбигийн засгийн газар эзэмшдэг аж. Жиймфилд групп нь үнэт чулууг олборлон, боловсруулж, үнэт эдлэл хийж зах зээлд гаргадаг компани юм. Түүнчлэн тус компани нь Замбид уурхайн үйл ажиллагаа явуулахад Замби, Мозамбекийн хоёр төрийн бус байгууллага тус болж байсан учраас маргад эрдэнийг зарах орлогын 10 хувийг тэдэнд өгнө хэмээн Жиймфилд группээс мэдэгджээ.

Гэхдээ одоогийн байдлаар маргад эрдэнийг хэдэн хэсэгт хувааж, ямар үнээр зарахаа нарийн тооцоолоогүй байгаа юм.

Маргад эрдэнэ нь маш ховор чулуу бөгөөд алмазаас ч үнэ цэнтэй билээ. Маргад эрдэнийг голдуу Замби, Колумби, Бразил зэрэг улсуудад олборлодог байна. Ялангуяа Замбигийн өвөрмөц өнгөтэй, тунгалаг, дээд зэргийн чанартай маргад эрдэнэ зах зээлд маш эрэлт хэрэгцээтэй байдаг бөгөөд Европ хүмүүс ихэд сонирхдог аж.

Маргад бол берилл буюу биндэръяа  чулуулгын нэгэн төрөл бөгөөд үелэх системийн 23-р элемент болох ванади (V) болон 24 дэх хром (Cr) элементүүдээс бүрдсэн ногоон өнгөтэй үнэт эрдэнийн чулуу юм.  Үнэт чулууг үнэлэхэд түүний өнгө болон талстыг хэмжүүр болгодог. Маргад эрдэнэ нь гайхалтай ногоон өнгөтэйгөөс гадна маш цэвэр тунгалаг байдаг учраас өндөр үнэтэй байдаг юм. Дашрамд дурдахад, 5-р сард төрсөн хүмүүст маргад эрдэнийн чулуу ээлтэй байдаг ажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж