“Аялал жуулчлалын төлөвлөлт” сургалт болж байна | News.MN

“Аялал жуулчлалын төлөвлөлт” сургалт болж байна

“Аялал жуулчлалын төлөвлөлт” сургалт болж байна

“Аялал жуулчлалын төлөвлөлт” сургалт болж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дэмжлэг дор “Аялал жуулчлалын төлөвлөлт” сэдэвт сургалтыг 2018 оны 10 сарын 31, 11 сарын 1-ний өдрүүдэд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр зохион байгуулж байна.

Сургалтыг Англи Улсын иргэн, олон улсын зөвлөх Стюарт Гилкрист удирдан явуулах бөгөөд сургалтаар аялал жуулчлалын үр ашгийн гинжин хэлхээ, зорих газрын менежмент, аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хотын аялал жуулчлал зэрэг сэдвээр сургалтанд оролцогчдод мэдээлэл өгнө.

Тус сургалтанд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 80 орчим байгууллага, мөн 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар зэрэг төрийн байгууллагын 30 гаруй албан хаагчид хамрагдаж байна.

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, 2020 гэхэд жилд ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилтыг дэвшүүлээд байгаа билээ. Энэхүү зорилтын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх,салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд энэхүү сургалт нь дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна.

НҮБ-ын төрөлжсөн агентлаг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь хариуцлагатай, тогтвортой, бүх нийтэд нээлттэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг дэмжиж ажилладаг аялал жуулчлалын салбарын хамгийн том мэргэжлийн байгууллага бөгөөд дэлхийн 158 улсын гишүүнчлэлтэй бөгөөд Монгол Улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүнээр элссэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам ДАЖБ-тай хамтран аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулахад олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээл тусламж авах, аялал жуулчлалын хүний нөөцийг чадавхжуулах, аялал жуулчлалын бодлого боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг авах зэргээр хамтран ажиллаж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Boogii 2018-10-31 138.246.2.178

Аялал жуулчлал л гэх юм. Маш хүндрэлтэй авдаг визийнхээ асуудлыг Азербайжан улс шиг маш амархан EVisa шиг болгож байж л жуулчид ирнэ. Тэрнээс биш хэдхэн оронд элчин сайдын яамтай, тэр хэд нь виз гаргах гэж бөөн материал нэхнэ. Ингэхэд яаж дэлхий нийтийн анхаарлыг татаж чадах вэ дээ. Бусад улсуудын хөгжлийг сайн судлах. Evisa, Visa on Arrival хаа сайгүй нэвтрээд байна. Дээрээс нь энгийн иргэд визгүй зорчдог орны тоог нэмэгдүүлээчээ. GLOBAL PASSPORT POWER RANK- аар Монгол дэлхийд сүүл мушгиж ДНБ э

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж