Монголоо хорлосон “эх орончдыг” цэгцэлье

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Монголоо хорлосон “эх орончдыг” цэгцэлье

Монголоо хорлосон “эх орончдыг” цэгцэлье

Хаана хамгийн үнэ цэнэтэй төсөл байна, тэр бүгдийг шантаажилж, балбаж, залхааж, явуулдаг “арми”-тай болжээ, Монгол Улс. Ийм улсад гадаадын хөрөнгө оруулагчид итгэж, орж ирэх үү. Хөрөнгөө Монголд байршуулах уу?.

“Эх орончид” газар шороогоо хамгаална, улсаа аварна гэсэн зүрх огшоом уриатай. Удахгүй тэд Сүхбаатарын талбайд “Улсаа аварна” уриан дор суулт зарлаж эхэлбэл “Эх орончид” гэж л битгий итгээрэй иргэд минь.

Монголд өнөөдөр үнэт зүйлтэй иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага ховордсон байна. Ардаа заавал эрх ашигтай, эзэнтэй болж… Нийтийн эрх ашгийн төлөө гэхээс илүүтэй нэг хүний, нөлөө бүхий хэдхэн хүний эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцдэг болсон байна. Эзэд ямар даалгавар, чиглэл өгнө, тэр дагуу нь ажиллана.

Тэд хууль, дүрмийг мөрддөггүй. Гэсэн ч бусдаас шударга ёс, хууль хэрэгжүүлэхийг шаардана. Наад зах нь жагсаал цуглаан зохион байгуулахад зөвшөөрөл авдаг гэдгийг мэддэг ч хэрэгжүүлэхгүй. Эцэст нь шаардлага тавьж, дэг журам тогтоосон цагдаагаа буруутгах энүүхэнд.

Жишээ татвал, “Босоо хөх Монгол” -ынхон  Их тэнгэр орчимд зөвшөөрөлгүй цуглаан зохион байгуулж, Хан-Уул дүүргийн  цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эргүүл хамгаалалтын газраас уг жагсаалыг албадан тараахад буруутгаж байлаа. Саяхан бас л тэд 30 гаруй хүнийг нь баривчилж, саатуулсан тухай мэдээлэл цацаж, дуулиан болгосон. Ардчилсан нийгэмд жагсаж цуглах нь байх үзэгдэл боловч хууль, журмын дагуу зөвшөөрлөө аваад хийх учиртай.

“Эх орон, газар шороогоо хамгаална” гэх шантаажчдаас болж, өнөөдөр хөрөнгө оруулагчид залхаж, буцах тийшээ хандаж буйг “Сентерра гоулд” –ын жишээнээс харж болно. Тус компани Гацуурт төслийг хэрэгжүүлэхийн тулд хайгуулын ажил эхлүүлж, олон тооны хөрөнгө оруулалт хийсэн байсан ч лицензээ зарах боллоо. Ноён уул орчим өнөөдөр юу болов. Нинжа нарын хөлд дуусаж байна.

Археологичдоосоо эхлээд геологичид эртний хаадыг бунхалсан “цайз”-д олборлолт хийгдэхгүй гэдгийг хэлж, судалгаагаа танилцуулсаар байсан ч тусыг эс олсон. УИХ, Засгийн газраас шийдвэрээ гаргаж, Гацуурт төслийг хэрэгжүүлэх эрх олгосон ч шүүх дээр мөн бүдрэв.

Саяхан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудал яригдахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан нинжа нар хяналтаас гарч, дийлдэхгүй болж байна” гэдэг зүйл яриад сууж буй. “Эх орончид”-ын гавьяа өнөөдөр эх орныг ингэж сүйтгэж байна. Одоо "Сентерра гоулд" компани лицензээ зарах  болсон нь үнэндээ энэ хэдэн шантаажчдаас л болсон хэрэг шүү дээ.

Нэг хэсэг хөрөнгө оруулагчид УИХ, Засгийн газрын туйлбаргүй шийдвэрээс болж Монголоос дүрвэж байсан бол одоо “Эх оронч” уриатай иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагынхнаас болж, дүрвэж байна.

Одоо төрд энэ бүгдийг цэгцлэх цаг нь иржээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж