Б.Батзориг огцрох хүсэлт гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

LiveБ.Батзориг огцрох хүсэлт гаргалаа

16 : 54
2018-10-31

Б.Батзориг огцрох хүсэлт гаргалаа

batzorig

МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Б.Батзориг сайд хэвлэлийн бага хурал хийж "Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа та бүхэнд мэдэгдэж байна" гэв. Тэрбээр мөн сэтгүүлчдийн асуултад хариулахгүй гэв.

13 : 56
2018-10-31

МАН: Б.Батзоригтой хариуцлага тооцож, огцруулна

45201193_10156404423058787_1153364551958265856_n
МАН-ын бүлэг ээлжит бусаар өнөөдөр /2018.10.31/ хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ өөрөө тарах асуудлаар зөвшилцөх санал хүргүүлснийг хэлэлцсэн юм. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн хүсэлттэй холбоотой мэдээллийг УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд танилуулсны дараа гишүүд байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн хоёр заалт нь үндэслэлгүй гэж үзcэн байна. Мөн ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудлаар хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг хөндсөн байна. Ер нь ЖДҮХС-аас зээл авсан гишүүд авсан зээлээ буцаан олгож, асуудлаа цэгцлэх ёстой гэсэн байр сууринд нэгдсэн байна. Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс ажлын хэсэг гаргаж зээлийн зарцуулалтанд шалгалт оруулах, хууль зөрчиж зээл авсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, ЖДҮХ сангийн үйл ажиллагааг цаашид шилэн болгож өөрчлөхөөр болсон тухайгаа мэдэгдлээ.

Бүлгийн хурлын дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  холбоотой асуудлыг бүлгийн гишүүд нэлээд ярилцаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Гишүүдийн зүгээс тавьсан шаардлагыг Ерөнхий сайд хүлээн авч  тодорхой шийдвэрт хүрсэн.  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл  авсан гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлыг гишүүдийн олонх нь гаргалаа. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцож сайдын ажлаас нь огцруулах асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн. Мөн  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  зээл авсан гишүүдийг маш богино хугацаанд зээлээ эргүүлэн төлөх  чиглэлийг өгч мөн  хууль хяналтын байгууллагаар нь шалгуулах ёстой гэдэг шаардлагыг тавьсан.

Цаашид  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  холбоотой асуудлыг хэрхэх талаар бүлгийн хурлаар нэлээд ярилцлаа. Тус сангийн талаар төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд маш тодорхой хэлж байсан.    ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  700 тэрбум гаруй төгрөгийн зээл эргэлдэж байдгаас 200 тэрбум төгрөг нь найдваргүй  зээл байгаа учраас энэ санд мөнгө тавихгүй гэдэг асуудал төсөв хэлэлцэх үеэр яригдсан. Нэлээд маргаан дагуулсны эцэст ирэх онд  ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөг суугдсан. Бүлгийн хурлаар цаашид  ЖДҮ-ийг хөгжүүлэх санг цэгцлэх ёстой гэдгийг гишүүд ч хэллээ.   Цаашдаа ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээлийг арилжааны банкаар дамжуулах нь зөв гэдэг саналд нэгдсэн” гэлээ.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ өөрөө тарах асуудлаар зөвшилцөх саналд  бүлэг ямар шийдэлд хүрсэн бэ?

-Бүлгээс шийдвэр гарахг үй. Яагаад гэвэл  хуулиараа  Ерөнхийлөгчийн өргөн  зөвшилцөх саналд УИХ-ын дарга хариу өгөх учиртай. Ойрын үед хариугаа өгөх байх.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  зээл авсан гишүүдэд яг ямар хариуцлага тооцох вэ?

Эхний ээлжид авсан зээлээ маш богино хугацаанд төлөх чиглэлийг өгсөн. Улмаар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж дууссаны  дараа ёсзүйн хариуцлага тооцно гэж бүлгийн хурлаар ярилцсан. Хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлыг бүлгийн гишүүд ч шаардаж байгаа.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  зээл авсан гэдэг нь ил болсон гишүүдээс гадна цаана нь өөр гишүүдийн нэрс бий гэдэг хардлага нийгэмд байгаа. Зээл авсан гишүүдийн тоо нь эцэслэгдэн гарсан уу?

-Бүлгийн хурлаар хэн нэгний  нэрийг зааж яриагүй. Яагаад гэвэл нэгэнт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр  УИХ-ын  7,8 гишүүний нэр ил болчихсон учраас тэднийг зээлээ төл гэж шаардсан.

С-ангийн яамны зүгээс ЖДҮ-ийг хөгжүүлэх санд сарын өмнө шалгалт хийсэн. Шалгалтын дүн ойрын хугацаанд гарна гэж мэдээлсэн. Хэрэв тус шалгалтаар дахин нэр бүхий УИХ-ын гишүүд тус сангаас зээл авсан гэдэг нь илэрвэл хариуцлагын асуудлыг дахин хөндөх үү?

-Шалгалтын дүнгийн дараа асуудал тодорхой болбол мэдээж хариуцлага тооцно.

-БХБ-ын дэд сайд мөн ерөнхий аудитор гэсэн хоёр хүн холбогдсон. Тэдэнд ямар хариуцлага тооцох вэ?

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат болон өөр бусад гишүүдийн зүгээс ерөнхий аудиторт хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлыг УИХ-ын даргад хэлсэн. Яагаад гэвэл  УИХ-ын харъяа байгууллагын учраас  нэр холбогдсон ерөнхий аудиторт хариуцлага тооцох асуудлыг хөндсөн.

УИХ дахь АН-ын бүлгийн шаардлагыг хэлэлцсэн үү?

-УИХ дахь АН-ын бүлгийн шаардлагад УИХ-ын дарга хариу өгнө.

 -ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авчхаад эргүүлээд төлчихье гэдэг энэ үзэгдэл нь өөрөө хэр зохистой вэ?

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас тухайн гишүүн өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудал нь үнэхээр ёсзүйгүй явдал юм. Тийм учраас Ерөнхий сайдын зүгээс тэдгээр нэр бүхий хүмүүсийг авсан зээлээ төл гэдэг үүргийг өгсөн.

 -Б.Батзориг сайд өөрийнх нь хамаарал бүхий компани биш гэж хэлсэн байтал хариуцлага тооцох асуудлыг хөндсөн нь хэлмэгдүүлэлт  болох биш үү?

-Олон түмэнд ил болсон шүү дээ. Өөрийнх нь хамаарал бүхий компани болсон нь тодорхой болсон. Тиймээс хариуцлагаа хүлээх ёстой.

-Ерөнхийлөгчийн зөвшилцөх санал УИХ-ын дарга хариу өгөх юм байна.Ерөнхийлөгч тогтоолын төслөө одоогоор өргөн бариагүй байгаа. Хэрэв тогтоолын төслөө өргөн баривал УИХ-аар хэлэлцэгдэнэ. Энэ тохиолдолд танай бүлэг дэмжихгүй гэж ойлгох уу?

-Ерөнхийлөгчийн хоёр үндэслэл бол УИХ-ыг тараах үндэслэл биш гэж гишүүд үзэж байгаа. УИХ-ыг тараах асуудал нь өөрөө улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох эрсдэлтэй алхам. Тийм учраас  ҮАБЗ-дөө зөвшилцөлд хүрэх ёстой. Түүнээс бус хүчирхийллийн байдлаар бие биедээ тулгалт хийж асуудлыг шийдэж болохгүй гэдгийг гишүүдийн олонх хэлсэн.  Цаашдаа Монгол Улсад аливаа асуудлыг зөвшилцлийн шугамаар шийддэг улс төрийн соёлыг бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төрийн тогтворгүй байдал үүснэ.

-Концессоос зээл авсан гишүүдэд ямар хариуцлага тооцох юм? 

-Энэ асуудлыг хэлэлцээгүй.

Э.ЖОНОН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж