Яармагийн шинэ, хуучин гүүрний замын хөдөлгөөнийг нээнэ | News.MN

Яармагийн шинэ, хуучин гүүрний замын хөдөлгөөнийг нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Яармагийн шинэ, хуучин гүүрний замын хөдөлгөөнийг нээнэ

Яармагийн шинэ, хуучин гүүрний замын хөдөлгөөнийг нээнэ

"Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах" төслийн хүрээнд баригдсан нийт 4 эгнээ шинэ гүүр, 2 эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр, авто зам, замын байгууламжийн замын хөдөлгөөний нээлт 2018 оны 11 дүгээр сарын 2-нд болох гэж байна.

Зам барилга ажлын хүрээнд Богд уулын арын авто замыг Яармагийн замтай холбох D-рамп хийгджээ.

Яармагийн шинэ гүүр нь 250.2 урт, 20.5м өргөн, 4 эгнээтэй. Шинэ гүүрийн шавыг 2017 оны тавдугаар сард тавьж байсан юм.

Гүүр Хятадын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын төсөв өртөгөөр боссон.

"Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо" ТӨК ажлыг гүйцэтгэж, зөвлөхөөр Монгол Германы хамтарсан компани ажиллажээ.

Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдсан байна.

Хуучин гүүрийн засварын ажлын хүрээнд хучилтын хавтан, засварын бетон цутгах ажил, явган замын бетон бүтээц гээд төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг дуусгасан байна.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нар оролцох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-31 202.9.43.22

Xurdan shuurhai barijee.Bayr hurgei.

Avatar

Зочин 2018-10-31 66.181.179.172

AN sunu sunu bukh gishuudteigee. Ta nar guur barikh n baitgugai tsalingaa ch ugukh mungugui boltol n ulsiin dampuuruulchaad, odoo nuguu nam n ajliig n khiigeed irekheer tamiin togoonii ulger shig bitgii togooluigaa tataad bgaarai. AN gishuuded khelekhed, ta nar bugd Mongolooa mini zailj buyan bolj uz!!!

Avatar

Зочин 2018-10-31 203.217.139.225

Гадныхнаар хийлгэсэн тулдаа хугацаандаа дуусч байна.

Avatar

Зочин 2018-10-31 150.129.142.7

ХҮРЭЛСҮХ ТЭНД ОЧООД ЮУХЭВДЭЭ.ККК

Avatar

Зочин 2018-10-31 202.179.31.17

Үүл баатрын буян МАНгарууд ирж тууз хайчлах нь

Avatar

Зочин 2018-10-31 66.181.177.229

alban tushaalaa ashiglan ulsaas ars tumnees mungu khulgaylsan durakuudynkhaa asuudlyg shid .

Avatar

Зочин 2018-10-31 103.229.121.204

хүрэлсүхээс юу ч гарахгүй, зураг нь л үлдэх нь дээ хөөрхий.ккккк

Avatar

Зочин 2018-10-31 202.55.191.130

хүүе хүрэлсүх ээ, ганц гүүрийн нээлтэнд очихоос илүү чухал ажил чамд байхгүй гэж үү. энэ амьтан бүр яадгаа алджээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж