Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр дэлхийд нийлүүлэгч орон болох боломжтой гэж Эрчим хүчний салбарынхан харж байна. Судалгаагаар нийт нутгийн 40 хувь нь нар, салхины асар их нөөц, усан цахилгааны хүчин чадалтай болох нь тогтоогджээ.
Дэлхийд Өмнөд Солонгос, БНХАУ, Япон зэрэг орон хамгийн их эрчим хүчний хэрэглээтэй, импортлогч орнуудын тоонд ордог. Хойд Солонгос нь эрчим хүчний ихээхэн сорилттой тулгардаг. Иймд бүс нутгийн удирдагчид хамтран ажиллах хүрээнд Монгол Улсаас бусад оронд эрчим хүч экспортлох боломж бий эсэх талаар судалгааны дүнг сонсож хэлэлцүүлэг өрнүүлж байна. Өнөөдөр /2018.10.31/ Corporate and Convention Centre-т энэхүү хэлэлцүүлэг болж байгаа юм. Эл уулзалтад Зүүн хойд Азийн орнууд болох БНХАУ, БНАСАУ, Япон, Монгол, БНСУ, ОХУ болон тухайн бүс нутагт байрлах эрчим хүчний сүлжээний үйл ажиллагаа эрхэлж буй олон улсын байгууллагууд, эрчим хүчний агентлаг, эрчим хүчний корпорацууд оролцож байна. Энэ үеэр холбогдох хүмүүсийн байр суурийг сонслоо.
Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги тѳслийн зохицуулагч Б.Бямбасайхан:
-Бид өнөөдөр экспортын шинэ зах зээлийн тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл, манай үйлдвэрлэсэн цахилгааныг Япон, Өмнөд Солонгосын хэрэглэгчид мөнгөөр худалдан авах тухай юм. Энэ нь Монгол Улсад эдийн засгийн шинэ суурийг бий болгох хүрээнд шинэ төслийг хэрэгжүүлж, ажлын байр бий болно. Шинэ хөрөнгө оруулагчид орж ирэх юм. Мэдээж, дотоодын хэрэглээг хангахад найдвартай сүлжээг бий болгох ёстой. Үүний тулд бүс нутгийн орнуудтай хамтран ажиллаж, нэгдсэнээр дотоодын хэрэглэгч хамгийн хямд өртөгтэй цахилгааныг ашиглах боломж бүрдэнэ.
Япон, Өмнөд Солонгост дотоодод үйлдвэрлэсэн эрчим хүчээ ойрын хугацаанд нийлүүлнэ гэж үзэж байна. Техникийн хувьд Зүүн Азийн орнууд нэгдсэн сүлжээг бий болгох боломжтой боллоо. Монгол Улс нөөцөө ашиглаж бусад орон нийлүүлэх нь дотоодод болон бусад оронд ч санхүүгийн ашигтай гэж бодож байна. Долоон жилийн турш бүх нарийн судалгааг явуулж нарийн тооцож үзсэний үндсэн дээр ерөнхий судалгааны үр дүн сайн гарсан. Монгол Улс хамгийн их нөөц баялагтай, хямд цахилгаан станцыг барих бүрэн боломж байгаа юм”
Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хөгжил хамтын ажиллагааны Эдийн засаг, судалгааны институтийн дэд дарга Хуан Хан:
-Зүүн хойд Азийн бүс нутагт цахилгаан эрчим хүчний хамгийн том худалдан авагч нь Хятад, Солонгос, Япон. Тиймээс Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглан эрчим хүч экспортлох нь маш чухал гэж бодож байна. Жишээлбэл, Өмнөд Солонгос нефт газрын тосны хэрэгцээ шаардлагын 70 хувийг импортолдог.
Япон улсад үүнээс өндөр байх магадлалтай.Цаашид энэ хэрэгцээ өсөх хандлагатай болох учраас нүүрс, газрын тосноос өөр сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг ашиглах нь чухал. Тиймээс ОХУ, Монгол орны сэргээгдэх эрчим хүчний нөөцийн тухай мэдээлэл авах, улс орны бодлогын хэмжээнд ямар ажил хэрэгжүүлэх тухай санал бодлоо солилцох нь чухал гэж үзэж байна.
НҮБ-ын Ази Номхон Далайн бүс нутгийн Эдийн засаг Нийгмийн комисс Эрчим хүчний хэлтсийн дарга Хонг Пэн Лю:
“Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй. Ялангуяа говийн бүс нутагт маш их бий гэж үзэж байгаа.
Хамтын ажиллагааны хувьд сүүлийн таван жилд Зүүн Хойд Азийн орнуудад эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байгаа. Мөн тухайн орны хувьд сонирхол өндөр байгаа гэж үзэж байна”
эжэ 2018-10-31 119.40.97.6
Даваасүрэн сайд яаж хөдлөхөөс л шалтгаална.УЦС барих гээд бүтэн 20 жил Орос ах нартай учраа олоогүй явж байдаг.Уул нь УЦС баривал дээр байх.Нарч наргүй бол яахав,Салхич салхигүй бол яахав.Нөгөө эрчим хүч авах гэрээ хийцэн байдаг гэтэл дээрх гацаанаас болж ЭХ-ээ өгч чадахгүй бол Монголд төлбөр тооцоо гарч бас өр болох байх.Сайн судалгаа хийж ЭХ-гүй үед ЭХ-ний нөөц баригч байгууламж энээ тэрийг оруулж ирвэл болох талтай.Тэр нь үнэтэй гэсэн байх.Бямбасайхан нөгөө гэрээ хийж байсан АН-ын нөхөрдөө.2
Зочин 2018-10-31 202.126.89.224
Шат шатны хахуульч , авилгачдаасаа салвал явж магадгүй !!! Түүнээс одоогын нөхдүүдийн байхад явахгүй !!! Хоосон мөрөөдөл !!! ДАВААСҮРЭЭН
Зочин 2018-10-31 211.48.38.6
Ганцад цацга алдаад уйлж суусан нөхөр мөн үү?
Сэх ийг дэмжих төлбөр нэмэгдэнэ 2018-10-31 202.179.24.210
Үнэ ихтэй яршиг цаашах
Nar 2018-10-31 66.181.189.135
Said davaa suren zovshoorol ogohgui haaj boogood yaj exsport hiih ve buten jil gacaalaa
Зочин 2018-10-31 202.126.89.224
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМААР ДҮҮРЭН ХАХУУЛЬЧИД БҮГЧИХСЭН БАЙХАД ЯАЖ АЖИЛ НЬ ЯВАХ ВЭ?
дэмжигч 2018-10-31 139.5.217.208
Хамгийн нѳѳц сайтай буюу салхи 8м/с дээш, нар GHI 1700кВц/м2 нѳѳцтэй бүсэд Говь-Алтай, Баянхонгор, Ѳвѳрхангай, Дундговь, Дорноговь, Ѳмнѳговь аймгийн нутаг хамрагдаж байгаа. Цэвэр эрчим хүч экспорт хийхэд салхины 200 гигаватт нѳѳц, нарны 1200 гигаватт нѳѳц гэсэн тооцоолол гарч байна. Өмнө нь бид боломж бий гэж ярьдаг байсан бол өнөөдөр судалж үзээд нотолчихлоо. Энэ үр дүнг маш олон хүн сонирхож байна.
дэмжигч 2018-10-31 139.5.217.208
Эрчим хүчний нэгдсэн сүлжээний байгууллагаас хийсэн судалгаагаар гэхэд л Монголд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр буюу цахилгаан станцууд барьж, Хятад, Япон, Солонгосын зах зээл рүү нийлүүлбэл хэн хэндээ ашигтай гэсэн тоцоолол гарч байна. Манай улс нар, салхины эрчим хүчний нөөц ихтэй. Азийн хөгжлийн банкны судалгааны хүрээнд GIS загварыг ашиглан Монголын газар нутгийн 40 хувьд нь сэргээгдэх эрчим хүчний станцууд барих техникийн боломжтой гэсэн үр дүн гарсан. Хамгийн нѳѳц сайтай буюу салхи 8м/
Demjigchiig demjigch 2018-10-31 205.236.31.235
Uuruu mergejiliin bas turshlagatai hun baih shig baina, undesleltei medeelleer hangaj comment bichij baigaad bayarlalaa. Demjij bna, Mongol oron baigal tsag uuriinhaa davuu taliig ingej ashiglaj erchim huch exportolsonoor dotoodiin hereglegchdedee hyamd zardlaar erchim huch hurgeh uud neegdej baina gesen ug, ene bol mash chuhal tom ajil, sudalgaa n gehed l 7 jil bolson gej yarisan bna, ene buh sudalgaa ulamjillaa urgeljiluuleed ajil hereg bolgood ur dung n neg udur uzne gej naidaj baina.
Зочин 2018-10-31 43.228.130.60
Дотоод эрчим хүчээ хангаж чадахгүй олон жил боллоо. Тэгээд бас дэлхийд тэргүүлнэ гэж байдаг мөн солиорч байна аа.
Иймэрхүү мэдлэггүй хийрхүү юмнуудыг хараад бөөлжиш цутгах шиг болох юм
mongol 2018-10-31 66.181.184.202
Chi uuriiguu haraad buuljis chini tsutgasan ni deer cham shig iimerhuu amitad hezeech yam buteej chaddaggui urgelj yamiig nuraaj bursaar tsaash hardag tavilantai
hudalch gar daa.. 2018-10-31 202.55.191.130
shal hudalaa burij bnaa.ene erchim hvchinii tuhai oilgoltguigar ch dee.erchim hvchiig shuud hereglehgui bol shugamiin aldagdal bolood duusanaa.erchim hvchiig huraaj hadgalj boldogui sh dee.deer ni hol damjuulahad aldagdal ni mash ih ch dee..
ичээсэй 2018-10-31 202.21.117.194
ёоооо бүлт үсэрнээ гэж энэ дээ. нөгөө Азийн цагаан дагина гэдэг шиг