Авлигатай тэмцэх газраас “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямба-Очирыг саатуулан шалгаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан тус компанийг ерөнхий инженер Б.Батбаяр түр хугацаагаар удирдаж байсан юм.
Тэгвэл “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ч.Саранжавыг томилсон байна. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав нь “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн. Ч.Саранжавын оронд Эрчим хүчний хөгжлийн төвийн сургалт, судалгаа хариуцсан менежерээр ажиллаж байсан Ч.Чинбатыг томилжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ