Бог малын мялзан өвчин (вирус) зэрлэг ан амьтдад аюул учруулж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Бог малын мялзан өвчин (вирус) зэрлэг ан амьтдад аюул учруулж байна

Бог малын мялзан өвчин (вирус) зэрлэг ан амьтдад аюул учруулж байна

Бог малын мялзан (Peste des petits) нь вирусийн гаралтай үхэлд хүргэдэг өвчин нь дэлхийн 70 гаруй оронд тохиолддог ба 900 сая гаруй бага орлоготой иргэдийн амьжиргаанд нөлөөлж дэлхий даяар 2.1 тэрбум долларын гарз хохирол учруулсан тоо баримт байдаг.  Дэлхий даяар бог малын мялзанг зөвхөн малын өвчлөл гэж үздэг ч энэ өвчлөл нь зэрлэг ан амьтдыг хамгаалахад бэрхшээл учруулдаг юм. Түүхийн хувьд энэ өвчлөл нь Африк, баруун Ази мөн Ойрх Дорнодын улс орнуудын алслагдсан тал хээр нутагт тархаж байсан бол цааш хүрээгээ тэлж зүүн Азийн уулархаг нутагт тархаж зэрлэг ан амьтдад аюул занал учруулж байна.

Бог малын мялзангийн хор хохирлын нэг жишээг дурдахад 2017 онд дэлхийд нэн ховордсон Монгол бөхөн (Saiga tatarica mongolica)-гийн 2/3-г үхэлд хүргэсэн аюулт тархалт болсон. Мөн бог малын мялзан Ойрх Дорнодын уулархаг нутаг цаашлаад Гималай, Тиан Шан ба Алтайн бүс нутгуудын туурайтан амьтдад байгаа нь оношлогдсон. Мялзан нь бөхөнд аюул занал учруулж байгаа нь тодорхой болсон хэдий ч бусад туруутан амьтад хэрхэн хор хохиролтой болох нь тодорхойгүй байсаар байна. Энэ  нь өргөн уудам нутаг дахь туруутан амьтдын амьдрах орчны талаар болон эрүүл мэндийг хамгаалах хяналтын арга хэмжээний талаарх мэдээлэл дутмаг, мялзангийн улмаас хорогдсон бусад зэрлэг амьтдын тоо баримт бүрэн бус байдагтай холбоотой юм. Хэтрүүлэн агналт, хулгайн ан, бэлчээрийн даац хэтэрснээс үүдэлтэй өвс тэжээлийн хомсдол, мөн байгалийн ган зуд зэрэг бэрхшээлд оршин байдаг ховордсон зэрлэг амьтдын тоо толгой цөөрөхөд Азид дэгдсэн уг өвчлөл улам их нөлөөлж байна. Тухайлбал 2018 онд Монгол Улсад мялзангийн вирустай төст өвчлөлөөр Сибирийн янгир өвчилсөн хоёр ч удаагийн тохиолдол бүртгэгдсэн талаар судалгааны нийтлэл Шинжлэх ухаан сэтгүүлд нийтлэгджээ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж