Францын тоглоом хөгжүүлэгч “Ubisoft” компанийн бүтээсэн “Assassin’s Creed” гэдэг видео тоглоом бий. Энэ компанид 10 гаруй жил ажиллаж байгаа тоглоом хөгжүүлэгч аргентин Пабло Тосканотой “Infobae” цахим хуудасныхан хийсэн ярилцлагыг толилуулъя.
Түүний ярьснаар тоглоом хөгжүүлэгч болох зам нь “Prince of Persia” хүүхэд байхдаа тоглосноор эхэлсэн гэнэ. Тэрээр хүүхэд байхдаа аавтайгаа энэ тоглоомыг тоглож байсан үеэс түүнд үлдэж хоцорсон их хүчтэй дурсамжаа хуваалцсан юм. Энэ тоглоом нь надад видео тоглоомын хүчин чадалтай болохоос гадна бид туршлагаа нэг хүнд нийлүүлж болохыг харуулсан юм гэж Пабло Тоскано 20 жилийн дараа дурсав.10 гаруй жил цуврал тоглоом болж гарч байгаа энэ тоглоомны сүүлчийн цуврал “Assassin’s Creed: Odyssey”-ийг сурталчлах зорилгоор Өмнөд Америкийн орнуудаар аялал хийж яваа ажээ.
Энэ видео тоглоомд Пабло Тоскано хөдөлгөөнт дүрсийн техникийн удирдагчаар ажилласан байна. Тэрээр “Би үндсэндээ тоглоомын техникийн талын хөдөлгөөнт дүрстэй холбоотой бүх зүйлд хамаарах асуудлыг хариуцсан хүн. Тухайлбал, тулааны шинэ механикийг хөгжүүлсэн хэн нэгэнд асуудал гарч болно. Тэгвэл миний зүгээс бид бүгдийг аятайхан зохицсон байх талаас харж ажилладаг” гэв. Мөн видео тоглоом бүтээнэ гэдэг кино хийхээс ч хэцүү. Учир нь техникийн сорилт, техник болон бэлтгэл сургуулилт гэж байдаг гэж хэллээ. Үүнээс гадна тоглогч болон хамгийн хүчтэй шүтэн бишрэгчийг ч зугаацуулах ёстой. Энэ тоглоомыг олон төрлийн компьютер дээр тоглож болохоор хувилж түгээсэн. Харин “Одиссей” шинэ хувилбарыг бүтээхэд 800 хүнтэй баг гурван жил хагасын хугацаанд есөн өөр оронд ажилласан.Энэ нь ч одоо хүртэлх хамгийн том франчайзтай тоглоомд тусгалаа олсон болохыг онцлов.
–Ерөнхийдөө бүх тоглоом ажиллахгүй байх үе гардаг. Та нарт ийм явдал тохиолдож байсан уу?
-Бидэнд анх удаа ийм асуудал гарсангүй.Тохиолдсон ч бид энэ бүхнийг урьдчилан харснаас гадна туршлагатай багтай. Бидэнд олон удаа илүү ихийг хүсэх мэдрэмж төрдөг байсан.Харин одоо анх удаагаа биднийг баярлуулсан тоглоомтой боллоо. Би танд хийж чадаагүй өөр зүйл тоглоомд байгаа эсэхийг хэлж чадахгүй. Яагаад гэвэл бидэнд энэ тоглоомд өгөх юм бас байна.
–Та нар хэрхэн олон нийтэд зориулсан тоглоомонд өөрийн өвөрмөц байдлыг бий болгодог вэ?
-Энэ удаагийн тоглоомонд өөрчлөгдсөн зүйл бол тэд тоглоомын төгсгөлийг харилцан ярианыхаа хэлбэрийг сонгох замаар дуусгах боломжтой. Бид ямар нэгэн зүйлээр бүх талаараа ялгаатай байлгах талаар ярьж байгаа. “Assassin’s Greed Odyssey” видео тоглоом нь тоглогчид харилцан яриагаа сонголтоо хийснээр эртний түүхийн хэлбэрийг өөрчилнө. Тоглоомын үйл явдал эртний Грект өрнөнө.
–Тоглоом хөгжүүлэгч “Ubisoft” компанид мэргэжлээрээ ажиллаж байгаа таны хувьд хамгийн том бахархал юу вэ?
-Видео тоглоомын техникийн удирдагчаас тоглоомд юу хийснийг нь асуувал “Миний хийсэн бүх юм нүдэнд ил харагдахгүйд байгаа юм” гэж хариулна. Бүх юм нь сайн. Учир нь бид боломжтой бүхнийг хийдэг.
Пабло Тоскано Аргентинд долоо хонох үеэрээ өөр өөр хүүхэлдэйн болон компьютерийн сургуулиар зочилж уулзалт хийсэн байна. Тэрээр 2003 онд түүнийг сурч эхэлж байх үеийг одоогийн үетэй нь харьцуулаад нөхцөл байдал их өөрчлөгдсөн нь гайхшруулсангүй. Пабло Тоскано “Одоогийн видео тоглоомын компаниуд жижиг тоглоом хийхээс хэтрэхгүй байна. Анх энэ салбарт ажиллаж эхлээд үүнийг хараад гайхаж байсан. Би тооны, дүрслэх урлагийн, түүхийн болон кино зохиолчийн ангийн оюутнуудтай ийм тоглоомыг хийхэд хамтарч ажилладаг” гэж ярилцлагынхаа төгсгөлд хэллээ.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН
Холбоотой мэдээ