Итали улсын хойд хэсэг хүчтэй салхи, бороонд өртөж, хүн төрөлхтний өв түүхийн баялаг дурсгал бүхий Венец хот усанд автаад байгаа бөгөөд одоогийн байдлаар есөн хүн амиа алдаад байна. Нас барагсад хүчтэй салхи, шуурганд үндсээрээ татагдан унасан модонд даруулж, мөн салхинд хийсэж явсан том юманд цохиулсанаас болж амь насаа харамсалтайгаар алджээ. Түүнчлэн амиа алдсан хүмүүсийн дотор аврах багийнхан ч байгаа юм.
Далайн эрэг дээр, нам дор газар байрладаг Венец хотын хувьд сүүлийн хэдэн арван жил тохиогоогүй их хэмжээний үерт аавтаад байгаа юм.
Тус хотын хувьд жил бүрийн аравдугаар сараас арванхоёрдугаар сард үргэлжилсэн бороо их ордог ч энэ удаад үер, усны түвшин онцгой байдал зарлах хэмжээнд хүрээд байгаа юм.
Үерийн усны хэмжээ далайн түвшнээс дээш 160 см өндөртэй байгаа нь хотын 77 хувь нь усанд автсан гэсэн үг юм. Венецэд өмнө нь хамгийн ихдээ усны түвшин 1966 онд л 194 см хүрч байсан аж.
Худалдаа үйлчилгээний газрууд ч бас Даваа гаригаас хойш /2018.10.29/ үйл ажиллагаа түр хугацаагаар зогсоож, үерийн усыг хувингаар зөөж гаргаж байгаа юм. Хотын түүхэн дурсгалт газар Сан Маркогийн талбай нуур болон хувираад байна.
Италийн нийслэл Ром хотод ч бас цаг агаарын нөхцөл байдал тааруу байгаа юм. Хүчтэй салхинаас болоод моднууд үндсээрээ булгарч, цэцэрлэгт хүрээлэнгүүд болон жуулчдын ихээр очдог зарим газрууд хаалгаа барихад хүржээ. Өнө эртний гайхамшигтай түүхийн дурсгал болох Помпей хотыг ч байгалийн гамшиг тойрсонгүй.
Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас сургууль, цэцэрлэгийг хаагаад байгаа бөгөөд жуулчдыг түр хугацаагаар Италийн хойд хэсгээр аялахгүй байхыг зөвлөжээ.
Дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр далайн түвшин нэмэгдсэн нь нам дор газар байрладаг Итали гэх мэт улсуудыг үерийн усанд өртөх давтамжийг нь нэмэгдүүлж байгаагийн нэгэн жишээ энэ юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ