Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын бүлгийн дэд дарга Д.Эрдэнэбат нар хэвлэлийн хурал зохион байгуулж, “ЖДҮ-ийг дэмжих сангаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн эзэмшилийн болон хамаарал бүхий компаниуддаа хөнгөлттэй зээл авч өгсөн тухай” МЭДЭГДЭЛ хийсэн нь бүх телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарлаа.

Дээрхи албан мэдэгдлийг, тухайлбал БХБЯ-ны Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин Агро ферм” ХХК нь 950 сая төгрөг авсан гэх мэдээллийг шалгаж үзэхэд:

  1. “Нүүдэлчин Агро ферм” ХХК нь дэд сайд Ш.Лхамсүрэнтэй ямар ч хамааралгүй нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хувьцаа эзэмшигчидийн мэдээллээр нотлогдоно. /Холбогдох материалыг хавсаргав/
  2. “Нүүдэлчин Агро ферм” ХХК нь ЖДҮ-ийг дэмжих сангаас нэг ч төгрөгийн зээл аваагүй бөгөөд тус компанийн захирал Ж.Баттөгс нь Компанийн нэр төрд халдсан УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шүүхэд өгсөн байна.

Төрийн эрх барих дээд байгууллагын хариуцлагатай, УИХ-ын гишүүд энэ мэтчилэнгээр ямар ч баримтаар нотлогдоогүй, худал мэдээллийг олон нийтэд “АЛБАН МЭДЭГДЭЛ” нэрээр  цацан хувь хүн, компанийн нэр хүндэд халдаж, энэхүү үйлдэлдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж буй нь гэмт хэрэг гэж үзэж байна.

“Нүүдэлчин Агро ферм” ХХК-ийг БХБЯ-ны дэд сайд Ш.Лхамсүрэнтэй холбоотой мэтээр  хуурамч мэдэгдэл хийсэн УИХ-ын Эрхэм гишүүд шүүхийн холбогдох тогтоол шийдвэрийг Олон нийтэд эргэж мэдээлэл хийхийг үүгээр МЭДЭГДЬЕ.

НҮҮДЭЛЧИН ГРУППИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Зарим жиргээчдийн үг зөв д СҮҮ мэт цагаан бурууд ЗҮҮ мэт хурц байх болтугай

Posted by Battogs Jadamba on Friday, October 26, 2018

    

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж