Өнөөдрийг яагаад тэмдэглэх ёстой вэ?

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Өнөөдрийг яагаад тэмдэглэх ёстой вэ?

Аравдугаар сарын 31-ний өдөр. Энэ өдрийг дэлхий даяар “Halloween” буюу сүнсний баяр гэдгээр мэддэг бол мөн энэ өдөр нь “Дэлхийн хуримтлалын өдөр” билээ. Дэлхийн хуримтлалын өдрийг сонирхуулахад, энэ өдрийг 1924 оноос эхлэн дэлхийн олон орнуудад тэмдэглэж эхэлсэн бөгөөд Монгол улсад хуримтлалын өдрийг Монголын банкны холбооны санаачлагаар 2012 оноос эхлэн тэмдэглэж иржээ.

Энэ өдрийг банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулах чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулдаг. Нэн ялангуяа хүүхэд багачуудад бага наснаас нь эхлэн хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хуримтлал үүсгэх дадал хэвшилд сургах ажлуудыг зохион явуулдаг байна.

Эдийн засагт хувь нэмрээ оруулах, амьдралын баталгаа сайжрах, үр хүүхдийнхээ ирээдүйд зөв хөрөнгө оруулалт үлдээх зэрэг талаас нь авч үзвэл Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь яахын аргагүй ач холбогдолтой юм.

Энэ жилийн хувьд Дэлхийн хуримтлалын өдрийг Монголын банк санхүүгийн байгууллагууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж, дор бүрнээ олон сонирхолтой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хүүхдийн хадгаламжид нилээд анхаарал хандуулан ажилладаг Капитрон банкнаас энэ өдрийг угтан ямар ажил хийхээр төлөвлөж байгааг тодрууллаа.

“Капитрон банк Дэлхийн хуримтлалын өдрөөр буюу жил бүрийн 10-р сарын 30, 31-ний өдрүүдэд хадгаламжийн урамшуулалт хөтөлбөрөө хүргэдэг. Энэ жилийн хувьд ч хөтөлбөр маань мөн адил үргэлжилж байна. Энэ өдрүүдэд Капитрон банкны салбар нэгжээр үйлчлүүлж, хүүхдийн хадгаламжийн дансанд 100,000 төгрөг болон түүнээс дээш дүнгээр орлого нэмсэн мөн 100’000 төгрөг болон түүнээс дээш үлдэгдэлтэй данс шинээр нээлгэсэн харилцагчдыг насны ангилалаас хамааран 5,000 төгрөгөөр урамшуулах, хүссэн зургаа хэвлүүлэх боломжтой хүслийн фото картыг элсэлтийн хураамжгүй авах эрхээр бэлэг барьж байгаа. Манай банкны хадгаламжийн дэвтэр үнэгүй болсон тул иргэд хүссэн хадгаламжаа нээлгэх боломжтой. Банкаар үйлчлүүлсэн хүүхэд бүрийг амтат чихрээр дайлахаас гадна бусад төрлийн хадгаламж нээсэн, орлого нэмсэн хүн бүрийг гарын бэлгээр урамшуулах зэргээр харилцагчидтайгаа энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрөөж байна” хэмээн тус банкны Бүтээгдэхүүн хөгжил хариуцсан менежер Б.Уянга мэдээлэл өгсөн юм.

Дэлхийн хуримтлалын өдрийн нэгдсэн арга хэмжээ 2018 оны 10-р сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо Монголын хүүхдийн ордонд 11:00-15:00 цагт, 11-р сарын 2-ны өдөр Дархан хотын Залуучууд Театрт 11:00-15:00 цагт болох бөгөөд энэхүү үйл ажиллагааг Монголбанк, Монголын Банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон арилжааны банкууд хамтран зохион байгуулж байгаа аж.

Аяны нэгдсэн арга хэмжээний талаар ХБНГУ-ын Шпаркассэ Банкны Сангийн суурин төлөөлөгч И.Гэрэлчулуунаас тодруулахад “Дэлхийн 140 гаруй улс оронд ач холбогдол өгч, ёслол төгөлдөр тэмдэглэдэг энэхүү өдрийг манай улсын банк санхүүгийн байгууллагууд нэгдсэн байдлаар 2 дахь жилдээ тэмдэглэж байна. Хуримтлалын өдрийн арга хэмжээ 10-р сарын 31-нд Улаанбаатар хотын Хүүхдийн ордонд, 11-р сарын 2-нд Дархан хотын Залуучууд театрт тус тус зохион байгуулагдана. Арга хэмжээний үеэр банкууд хадгаламж нээлгэсэн харилцагчдад хадгаламж нээж, тодорхой урамшуулал, гарын бэлгийг санал болгож, иргэдийн санхүүгийн боловсролд зориулан мэдээлэл өгнө. Ирсэн хүүхэд, залуучуудад урлагийн тоглолт, асуулт хариултын тэмцээн, хөгжөөнт уралдаан зэрэг олон сонирхолтой зүйлсийг бэлдсэн тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна” гэсэн.

Хуримтлалтай улс хөгждөг гэдэг. Иргэн та өөрийн ирээдүйн сайн сайхны төлөө хуримтлал үүсгэн, Дэлхийн хуримтлалын өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж