Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангаж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангаж байна

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Төв аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2018 оны 11 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.

Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын  дэд дарга, хурандаа Б. Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд тэрээр сургалт явуулах, бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу Зуунмод сумын иргэдийг нүүн шилжих,  Эрдэнэ сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх, газар хөдлөлтийн улмаас үүссэн нурангиас аврах ажиллагааны болон мал, амьтны халдварт  өвчний үед ажиллах хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх зэрэг дадлага сургуулиудыг  зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж