Онцгой байдлын газарт нисэх төхөөрөмж хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын газарт нисэх төхөөрөмж хандивлалаа

Онцгой байдлын газарт нисэх төхөөрөмж хандивлалаа

Орон нутгийнхаа хүн ардын амь нас, өмч хөрөнгө, байгаль орчныг тохиолдож болзошгүй гамшиг, аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөнөөс аймгийн Онцгой байдлын газарт нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) хүлээлгэн өглөө.

Ингэснээр  нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг /дрон/  ашиглан гамшгийн нөхцөл байдал үүссэн үед эрэн хайх, аврах ажиллагаа болон  газар орныг тандан судлах, зураг дүрсээр баримтжуулах зэрэг ажиллагаанд ашиглах боломжтой боллоо.

Түүнчлэн алба хаагчид түймрийн голомтыг түргэн хугацаанд илрүүлэх, талбайн хэмжээ болон салхины чиглэлийг тодорхойлоход ашиглах боломж бүрдэж байна гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж