Ерөнхийлөгчтэй хамт өлсөх холбоод

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчтэй хамт өлсөх холбоод

Ерөнхийлөгчтэй хамт өлсөх холбоод

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  парламентыг тараах хүсэлтээ  УИХ-ын дарга М. Энхболдод гардуулсан.  Энэ талаараа телевизэд ярилцлага өгөх үедээ хэрэв УИХ хүсэлтийг нь хүлээж авахгүй бол өлсөнө гэдгээ ч мэдэгдсэн. Ерөнхийлөгч өлсгөлөн зарлана гэсэн мэдэгдлийг нь  олон нийт янз бүрээр хүлээн авч байна. Нэг хэсэг нь шоолж, нөгөө хэсэг нь шүүмжлэл, зарим нь эмгэнэж, зарим нь түүнийг дэмжиж байна. Хуульд зааснаар парламентын 51 гишүүн Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээж авбал УИХ тарах боломжтой. Мэдээж, УИХ дахь АН-ын болоод МАН-ын бүлэгт парламентыг тараах сонирхолтой хүмүүс цөөхөн байх. Ерөнхийлөгчийн засаглалыг илтэд дэмждэг зарим нэг гишүүнийг эс тооцвол. Иймээс Ерөнхийлөгчийн хүсэлт хуулийн хүрээнд "хад мөргөнө" гэсэн үг.  Харин түүнийг дэмжиж зарим нэг холбоод өлсгөлөн хамт зарлахаар шийдсэн бололтой.

Тухайлбал, МоАХ,  Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт хөдөлгөөн, Оюутны холбоо зэрэг байгууллагаас дөрвөн холбооны эсвэл гэгчийг байгуулж, УИХ, Засгийн газрын гишүүдийн тоотой тэнцүү тооны хүмүүсийг өлсгөлөн зарлуулах гэнэ.  Ингэхэд  Ерөнхийлөгч өөрөө өлсөх юм уу эсвэл өөр хүмүүс өлсөх үү, Төрийн тэргүүн өлсгөлөнгөө Төрийн ордонд зарлах уу,төв талбай дээр үү, Баянгол зочид буудалд уу, Их тэнгэрт үү,  Тамгын газрын дарга З.Энхболд болоод зөвлөхүүд нь хамт өлсөх үү гээд олон асуулт хариултгүй байгаа  билээ. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн өмнөөс өлсгөлөн зарлах холбоод харин бэлэн болжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж