2018 оны эхний зургаан сарын байдлаар оросууд өмнөх зээлээ төлөхийн тулд дахин авсан хэрэглээний зээлийн хэмжээ 68,3 тэрбум рубль болсон нь өмнөх 2017 оны мөн үетэй харьцуулахад 1,7 дахин нэмэгджээ хэмээн Зээлийн түүхийг судалдаг "Эквифакс" байгууллага мэдээлснийг РИА Новости дамжууллаа.
Авч байгаа хэрэглээний зээлийн дундаж хэмжээ 520 мянган рубль байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 17 хувиар өссөн дүн юм. .
Хэрэглээний зээлийн багагүй хэсгийг автомашин худалдан авах зээл эзэлж байна. Мөн зээлийн карт авах нь нэмэгдсэн байна. Тухайлбал, 2018 оны долдугаар сард 57 сая рублийн зээлийн карт гаргасан нь өмнө 2017 оны долдугаар сараас 2,3 дахин өссөн гэсэн үг юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ