Х.Цагаанбаатар, О.Балжинням хоёрын хэн нь худалч вэ?

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

VS

Х.Цагаанбаатар, О.Балжинням хоёрын хэн нь худалч вэ?

Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Х.Цагаанбаатар Тагнуулын ерөнхий газар ажиллаж байгаа билээ. Хэдийгээр тусгай байгууллагын ажилтан болсон ч жудо бөхийн дасгалжуулагчийн ажлаа орхих бодолгүй байсан аж. Гэвч түүний дасгалжуулах эрхийг  Жүдо бөхийн холбооноос хасчээ. Иймд тэрбээр бухимдлаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлээд байгаа юм. Харин түүний хариуд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Балжинням хэрхэн байр сууриа илэрхийлснийг VS буландаа онцлон хүргэж байна.

О.Балжинням

Х.Цагаанбаатарыг юу бичсэнийг би сайн мэдэхгүй байна. Надад хэлэхдээ "Багшаа Тагнуулын ерөнхий газрын спорт албанд очлоо" гэж байсан. Тэгэхээрээ хуулиараа давхар ажил хийж болохгүй байх гэж бодож байна.

Х.Цагаанбаатар

Х.Цагаанбаатар миний биеийг жүдо бөхийн дасгалжуулагчаас хасах шийдвэр гарсан байна. Ойлгосонгүй бас итгэсэнгүй. Спортоо, хамт олноо, жүдо бөхийн нэр хүндээ хамгаалж хайрлах үүднээс би олон зүйл дээр дуугүй өнгөрч ирсэн. Сүүлдээ байнга ад шоо үзэгдэх болсон. Өөрийн чаддаг нэг ч гэсэн зүйлийг зааж өгөх юмсан гэсэн хоёргүй сэтгэлээр зүтгэж өнөөдрийг хүртэл ажилласан.  Монголын маань шигшээ баг хүлээн аваагүй ч би жүдогийн гэр бүлээс явах болоогүй ээ. 

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншаарай

Бэлтгэсэн: Т.НОМИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж