НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
АШУҮИС-ийн 217 тоот хурлын танхимд Үндэсний дата төв, АШУҮИС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Холбоо барих утас: 80016984
09.00
- "Аялал жуулчлалын төлөвлөлт" сэдэвт НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын сургалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд эхэлнэ.
- Монгол орны бэлчээрийн үндэсний хоёрдугаар форум Туушин зочид буудалд зохион байгуулагдна. Холбоо барих утас: 99113949, 99109723
- Corporate and Convention Centre-т “Зүүн Хойд Азийн Цахилгаан Эрчим Хүчний Нэгдсэн Сүлжээ Хамтын Ажиллагааны форум” болно.
09.30
- Блю Скай цамхагийн Кристал хурлын танхимд "Банкны салбарын эрсдэлийн удирдлагын зөвлөгөөн" болно. Холбоо барих утас: 88118801
10.00
- "Таван толгойн ордын эдийн засгийн үр өгөөж ба Хүний эрх" хэлэлцүүлэг ЗГ-ын 11-р байрны 2 давхарт болно. Холбоо барих утас: Д.Даваадулам утас: 99082638, Д.Баяржаргал утас: 88044293
- Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан болно. Холбоо барих утас :88058053
11.00
- Дэлхийн хуримтлалын өдрийн нэгдсэн арга хэмжээ Монголын хүүхдийн ордонд болно
- Монголд анх удаагаа хийгдэх гэж буй мал, махны форвард гэрээний арилжааг “Хөдөө аж ахуйн бирж” ХХК зохион байгуулна. Холбоо барих утас: 9179-0101
- Монголын эхо оношилгооны салбар нэг шатаар ахиж байгаа үйл явдлын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал ирээдүй эмнэлгийн байранд болно.
12.00
- МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд "Индонезийн тэнгэрт Монголынхоо далбааг мандуулсан тамирчид" ном спорт сонирхогчдын хүртээл болж байгаа талаар тус номыг эмхэтгэн зохиогчид мэдээлэл хийнэ
14.00
- Нийслэлийн 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх тэмцээн болно. Холбоо барих утас: 99736124, 99602222
MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВД
11.00
- Хичээлийн танхимд хүүхэд хөлгүй болсон асуудлаар хохирогч болон түүний өмгөөлөгч Г.Баасан хэвлэлийн бага хурал хийнэ.
11.30
- Монголоос Хазара хүмүүсийг хөөж гаргах аян өрнөж байгаа талаар болон Хазара иргэдийн 750 мянган ам.долларыг залилсан асуудлаар иргэний хөдөлгөөнүүдээс баримттай мэдээлэл хийнэ.
12.00
- Ардчиллын анхдагчид УИХ-ыг тараахыг шаардаж хэвлэлийн бага хурал зарлалаа.
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00
- Эрчим хүчний салбарын анхаарал татсан асуудлаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30
- Монголын хүний төлөө намаас Ерөнхийлөгчөөс УИХ-д хүргүүлсэн зөвшилцөх саналтай холбогдуулан улс төрийн мэдэгдэл хийх хэвлэлийн бага хурал зарлалаа.
ТӨРИЙН ОРДОН
10.00
- 2019 оны төрийн мөнгөний бодлогын хэлэлцүүлгийн хүрээнд Монголбанктай хамтран “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдэвт Эдийн засгийн байнгын хорооны ярилцлага “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;
- Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг Үндэсний дата төвийн үйл ажиллагаатай танилцана
14.00
- Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;
- Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын үйл ажиллагаатай танилцана;
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Нээлттэй сонсголын танхимд;
- Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;
14.30
- Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.
Холбоотой мэдээ