Дүүдээ хөнөөлгөсөн талийгаач их хэмжээний мөнгө хураасан байжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Дүүдээ хөнөөлгөсөн талийгаач их хэмжээний мөнгө хураасан байжээ

Дүүдээ хөнөөлгөсөн талийгаач их хэмжээний мөнгө хураасан байжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард төрсөн эгчийгээ санаатайгаар амийг нь хөнөөж, цогцосыг нь гэрт нь шатаасан аймшигт хэрэг гарсан билээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхонд гал гарлаа гэсэн дуудлага онцгой байдлын газарт ирсэн байдаг. Дуудлагын дагуу очиход 27 настай эмэгтэй галд өртөж амиа алдсан байсан бөгөөд цагдаагийн байгууллага шалгахад талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон.

Улмаар, мөрдөн байцаалт явуулснаар түүний төрсөн дүү болох 19 настай Б нь 20 настай найз Э-ийн хамт өс хонзонгийн сэдлээр эгчийнхээ хоолойг нь боож амийг нь хөнөөгөөд хэргийн ул мөрөө баллахын тулд гэрийг нь галдан шатаасан нь тодорхой болсон юм. Талийгаач эмэгтэй гэртээ ганцаараа амьдардаг байсан. Энэхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд хавтаст хэргийг шилжүүлжээ. Прокуророос яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс маргааш буюу /2018.11.01/-ны өдрийн 10.30 цагт Д.Батхуяг, О.Энхбаяр нарт холбогдох  хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлоод байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач бүсгүй Малайз улсад гурван жил ажиллаж их хэмжээний мөнгө хураажээ. Тодруулбал, амиа алдахаас өмнө дансандаа 30 сая төгрөг байршуулсан байсан бөгөөд түүний дүү Б нь шунахайн сэдлээр бүлэглэн эгчийнхээ амь насыг нь хохироосон болохоо мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрчээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж