Сүмог донсолгосон монголчуудын маргаан эцэслэгдэв

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Сүмог донсолгосон монголчуудын маргаан эцэслэгдэв

Сүмог донсолгосон монголчуудын маргаан эцэслэгдэв

Японы мэргэжлийн сүмод дуулиан тарьсан монгол бөхчүүдийн маргаан анхаарал татсан хэвээр байна. Өчигдөр(2018.10.30) Таканоива А.Баасандорж аварга Харүмафүжи Д.Бямбадоржоос 24 сая иен нэхэмжилсэн хүсэлтээ шүүхээс эргүүлэн татсан талаар мэдээлсэн.

Энэ асуудлаар “Токио ТВ”-гийн нэвтрүүлэгт Кёкүшюүзан Д.Батбаяр утсаар холбогдон оролцжээ. Тэрбээр “Иймэрхүү зүйл болно гэж би бодож байсан юм. Харүмафүжи зодог тайлахтай зэрэгцэн Таканоива хохирлын мөнгөний талаар ярьж эхэлсэн. Энэ нь Монголд байгаа гэр бүлийнхэнд нь таагүй байсан байх. Таканоива А.Баасандорж нэхэмжлэлээ буцааж авсан нь зөв байлаа. Монголд ахмад үеэ их хүндэлдэг” гэж  тэрбэээр хэлжээ.

Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч кёкүшюзан Д.Батбаяр хоёр бөхийн маргаан ид өрнөж байх үед Японы хэвлэлд тайлбар өгч байсан юм.

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж өнгөрөгч есдүгээр сард зодог тайлсны дараа Таканоива А.Баасандорж хохирлын мөнгө түүнээс нэхэж эхэлсэн нь энэ хэргийг дахин олны анхааралд оруулсан. Харин өчигдөр тэдний хоорондох маргаан дууссан гэж хохирогч гэгдээд байгаа Таканоива А.Баасандорж Японы хэвлэлд мэдээлжээ.

Болсон явдлыг сануулахад, Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржийг ахмад бөхөд хүндлэл үзүүлсэнгүй гэснээс маргаан дэгджээ.  2017 оны 10 сард болсон монгол бөхчүүдийн уулзалтын үеэр Харүмафүжи Таканоиваг зэмлэх үед тэрбээр үгийг нь тоолгүй утсаа оролдож байснаас түүнийг зодоход хүрсэн гэдэг.  Энэхүү маргааны улмаас  Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлсан юм.

Таканоива А.Баасандоржийн өчигдрийн мэдэгдлээс харахад энэхүү хэргийн улмаас Монголд амьдарч байгаа гэр бүлийнхэнд багагүй дарамт шахалт ирсэн үү гэх асуудал ч хөндөгдөж эхэллээ.  Магадгүй Харүмафүжигээс 24 сая иенийг нэхэмжлэн Токиогийн Иргэний шүүхэд гаргасан гомдлоо буцааж авсан нь нэг бол Монголд байгаа гэр бүлийг нь бөхчүүд дарамталсан, үгүй бол тэд хоорондоо тохиролцсон байх магадлалтай гэсэн хардлага сүмо сонирхчдын дунд байна.  Юутай ч хүний газар бие биеэ дарамталж үүнээсээ болоод нэг нь зодог тайлах хүртлээ өндөр авсан монгол бөхчүүдийн дуулиан ийнхүү эцэслэгдэж байгаа бололтой.

Таканоива А.Баасандорж, 2018,10,30

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж