Алтайчууд ундны усгүй болоход хүрчээ | News.MN

Алтайчууд ундны усгүй болоход хүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Алтайчууд ундны усгүй болоход хүрчээ

Алтайчууд ундны усгүй болоход хүрчээ

“Сэтгэлийн хүч” аян Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан  аймагт үргэлжилж байна.  Баянхонгор аймагт зохион байгуулагдсан уулзалтад  20 сумын 130 гаруй гишүүн оролцож, санал бодлоо хуваалцжээ. Нэр дэвшигч Т.Пүрэвхатан уулзалтын үеэр орон нутагт  залуусын идэвх, оролцоо хангалтгүй байгааг дурдаад залууст хөрөнгө оруулснаар ядуурал ажилгүйдлийг бууруулах  нэг гарц гэж   үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Орон нутагт  айл өрх, хүүхэдтэй холбоотой тулгамдсан олон асуудал байгааг эмэгтэйчүүд хэлж буй. Тухайлбал, ажил олгогчид иргэдийг насаар нь ялгаварлаж, 40-өөс дээш насныханд ажил олдохгүй, орлогогүй байгаа нь өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг гэлээ. Энэ тухай нэр дэвшигч С.Одонтуяа “Хууль эрхзүйн таатай орчныг бүрдүүлж, 40-өөс дээш насныхныг ажлын байраар хангасан албан байгууллагыг татвараас хөнгөлж, цалингийн урамшуулал олгох боломжтой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

 

Ажилгүйдэл, ядуурлаас гадна орон нутагт байгаль орчны асуудал, малын бэлчээр, ундны усны асуудал тулгамдаад буйг Говь-Алтай аймгийн эмэгтэйчүүд хэлж байна. Говь-Алтай аймаг хөгжлийн индексээрээ сүүл мушгиж, уул уурхайн хууль бус олборлолтоос болж байгалиа сүйтгэн, сэндийчиж байгааг орон нутгийн иргэд сануулж байгаа юм. Улмаар алт олборлогчдын хууль бус үйл ажиллагаанаас болж уух усгүй болоход тулжээ. Тиймээс ч хойч үедээ эх болсон байгаль, дэлхийгээ  хэвээр нь өвлүүлэн үлдээхийг хүсч байгаагаа ээжүүд, эмэгтэйчүүд хэлж байна.

Эмэгтэйчүүдийн дэвшүүлж буй санал, санаачлагыг Ардчилсан намын дэргэдэх бодлогын зөвлөлд хүргүүлж, мөрийн хөтөлбөртөө тусган, ажил хэрэг болгохын төлөө тууштай ажиллахаа нэр дэвшигчид илэрхийлсэн байна. Ардчилсан эмэгтэйчүүд өнөөдөр Завхан аймагт ажиллаж байгаа бөгөөд тэдний уулзалт Архангай аймагт үргэлжилнэ. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль ирэх сарын 1-нд өндөрлөж, 2-нд дүнгээ гаргана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-30 202.131.234.154

энэ мэдээг өгсөн хүн бас ингэж өөрийн улс төрийн зорилгын төлөө нутаг орноо муулж болохгүй ээ! АН-ын эмэгтэйчүүдийн хурал зөвлөгөөн аймгуудад болж тулгамдсан асуудал ярьж байна гэвэл болоо ш дээ, заавал усгүй боллоо ч гэх шиг, цаана чинь Австрийн төслөөр ундны ус татах хоолой, суваг ажил нь эхлэх гээд төхөөрөмж нь Монголд ирсэн байна ш дээ!!! Амны билгээс ашдын билэг гэдгийг санаж явбал өөрт нь л өлзийтэй байх даа

Avatar

БАТЖАВХЛАН ГАНЖУУРЖАВЫН 2018-10-30 66.181.160.120

Залуу үеийн төлөөлөл болсон Пүрэвхатан бүсгүйн хэлж яваа үгс бол анзаарахаас аар аргагүй жинтэй үнэн мэдрэмж ажээ. Би НАС 50-ИЙН БОСГЫГ давж явж буй хүн. Одноо дарга одоо хувийн эрх ашгаа залуу үеийнхэндээ сайн дураараа тавьж өгөх хэрэгтэй. Алийн болгон СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭЭ ГЭДЭГ БҮС БҮСЭЛЖ ЯВАХ ВЭ. ТӨРМӨНХИЙН ПҮРЭВХАТАН ХЭМЭЭХ ХАТАН УХААНТАЙ ЗАЛУУ ҮЕЭ ХҮНДЛЭЭД ЗАМАА ТАВЬЖ ӨГНӨ ҮҮ.

Avatar

цэрэндолгорт 2018-10-30 64.119.26.240

балай хүүхэн болиочээ мөнгө байхад болох уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж