Хятад, Франц улсууд хамтран хиймэл дагуул хөөргөлөө

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Хятад, Франц улсууд хамтран хиймэл дагуул хөөргөлөө

Хятад, Франц улсууд хамтран хиймэл дагуул хөөргөлөө

Хятад улс анх удаа өөр улс оронтой хамтран, өчигдөр /2018.10.29/ сансрын хиймэл дагуулыг хөөргөлөө. Тус хиймэл дагуул нь далайг хянах зорилготой бөгөөд үүгээрээ судлаачдад цаг уурын өөрчлөлтийн тухай мэдээллийг цаг тухайд нь авах боломжийг олгож байгаа юм.

Хиймэл дагуулыг “LM-2C“ гэж нэрлэсэн бөгөөд өчигдөр Хятадын баруун хойд хэсгийн говьд байрлах хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөжээ. 650 кг жинтэй, далай судлалын “LM-2C“ хиймэл дагуул нь Франц, Хятадын хамтран хөөргөж буй анхны хиймэл дагуул билээ.

Уг хиймэл дагуул нь хоёр радартайн нэг нь далайн давлагааны чиглэл болон өндрийг судлах зориулалттай Францад хийсэн SWIM спектрометр, нөгөө нь давлагааны хүч, чиглэлд анализ хийх Хятадын SCAT олон чиглэлт төхөөрөмж байна. Хиймэл дагуулаас хүлээн авсан мэдээллийг Хятад, Франц улсууд хоёулаа зэрэг хүлээн авч, анализ хийх ажээ.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тус төхөөрөмж нь нэг дор далайн салхи болон давлагааны мэдээллийг хамтад нь хүлээн авдаг анхны төхөөрөмж болж байгаагаараа онцлог юм. Уг хиймэл дагуулын ачаар далайн орнуудыг далайн хүчтэй салхи, давлагаанаас болгоомжлох анхааруулга хүргэх, завь, усан онгоцтой далайд гарч байгаа хүмүүст цаг агаарын урьдчилсан мэдээг нарийвчилж өгөх боломжтой болж байна. Мөн үүгээрээ дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулах юм.

Хиймэл дагуулыг сансарт дэлхийгээс 520 километрийн өндөрт байршуулжээ.

Хиймэл дагуулыг хөөргөсний дараа Хятадын дарга Си Жиньпин, Францын ерөнхийлөгч Макрон нар утсаар ярьж, бие биедээ баяр хүргэсэн байна.

Хятадын хувьд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хөөргөж буй анхны хиймэл дагуул гэдгээрээ энэ нь маш онцлог үйл явдал болжээ. Хамтарсан төслийг анх 2007 онд эхлүүлж, дуусгасан бөгөөд 2021 онд дахин сансар судлах зорилгоор хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байгаа аж.

Түүнчлэн Хятад улс нь 2022 оноос эхлэн сансрын станц барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Өчигдөр мөн Хятад, Францыг хиймэл дагуул хөөргөснөөс гуравхан цагийн дараа Японы сансрын агентлагаас хүлэмжийн хийг хянах зорилгоор хиймэл дагуул хөөргөсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: PHYS.ORG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж