Матвиенко: Караченцов биднийг орхин одсон гэдэгт итгэхэд бэрх байна

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Матвиенко: Караченцов биднийг орхин одсон гэдэгт итгэхэд бэрх байна

Матвиенко: Караченцов биднийг орхин одсон гэдэгт итгэхэд бэрх байна

«Николай Караченцов авьяаслаг жүжигчин төдийгүй гайхалтай, дур булаам хүн байсан бөгөөд түүний найз нөхөд нь, шүтэн бишрэгчид нь болон хамт олон нь түүнийг хэзээд дурсаж, тэрээр бидний зүрх сэтгэлд үүрд үлдэх болно. Ховорхон авьяаслаг тэрээр сэтгэл татам онцгой эрч хүчтэй болон амьдралд хязгааргүй хайртай байжээ», хэмээн Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко эмгэнэл илэрхийлжээ.

Тэрээр Николай Караченцовын олон жил ажилласан «Ленком» театрын удирдлагад гашуудлын цахилгаан илгээсэн хэмээн Холбооны Зөвлөлийн хэвлэлийн албанаас мэдээлж байна.

«Николай Петровичийн авьяас нь үнэхээр олон талт байсан бөгөөд тэрээр инээдмийн болон эмгэнэлт дүрийн аль алийг чадварлаг амилуулдаг байв. Харин дуу хөгжим түүний урлагийн амьдралын чухал буюу онцгой нэгэн хэсэг байсан», хэмээн Валентина Матвиенко цохон тэмдэглэв. «Түүний тоглосон кинонд болон жүжигт, түүний дуулсан дуунуудад, түүний найз нөхөд, хамт олон, шавь нарын болон түүнийг мэддэг, үнэлдэг байсан бүх хүмүүсийн зүрх сэтгэлд энэ гайхамшигтай хүний тухай дурсамж мөнхрөн үлдэх болно. Караченцов биднийг орхин одсон гэдэгт итгэхэд бэрх байна», хэмээн Холбооны Зөвлөлийн дарга гашууджээ.

Николай Караченцов өнгөрсөн бямба гарагт 74 настайдаа зүрхний дутагдлын улмаас нас баржээ. Түүнтэй салах ёслол 10 сарын 29-нд Москвагийн «Ленком» театрт болсон.

Зөвлөлтийн болон Оросын театрын ба кино жүжигчин, ЗСБНХОУ-ын Ардын жүжигчин, Оросын Холбооны Улсын төрийн шагналт, IV зэрэглэлийн «За заслуги перед Отечеством» одонгийн эзэн, «Ника» Оросын кино урлагийн академийн академич Николай Караченцов 1944 оны 10-р сарын 27-нд Москва хотноо төрсөн.

Тэрээр 1968 оноос кинонд тоглож эхэлсэн ба түүний амилуулсан бөгөөд бидний зүрх сэтгэлд хоногшин үлдэх дүрүүд гэвээс «Собака на сене» киноны маркиз Рикардо, «Электроник» (Электрон жаал) киноны Урри, «Остров сокровищ» (Эрдэнэсийн арал) киноны Черный пес, «Человек с бульвара Капуцинов» киноны Билли Кинг зэргийг нэрлэж болно. Түүнээс гадна Николай Петрович хүүхэлдэйн кинонд дуу оруулдаг байсан ба Зөвлөлтийн кино тайзнаа гарч байсан франц кинонуудад, тухайлбал, «le Professionnel» болон «l’Animal» кинонуудад Бельмондогийн амилуулсан баатрууд түүний хоолойгоор ярьдаг байв.

Эх сурвалж: РОССИЙСКАЯ ГАЗЕТА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж