УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа эрхлэх хөрөнгө оруулагч нартай хийх хэлэлцээртэй холбоотой асуудлаар Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээллийг сонсоход гол анхаарлаа хандуулжээ. Хуралдааны ихэнх цагийг дээрх асуудалд зарцуулсан гэсэн мэдээлэл байна. Гэхдээ бүлэг албан ёсоор мэдээлэл хийсэнгүй, маргааш эцэслэн шийдэх аж.
Мөн бүлэг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийг судлах ажлын хэсгийг бүлгээсээ байгуулсан байна.
Г.ДАРЬ