Адель ажил хийхгүйгээр жилд 15 сая доллар олдог

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Адель ажил хийхгүйгээр жилд 15 сая доллар олдог

Адель ажил хийхгүйгээр жилд 15 сая доллар олдог

Английн дуучин Адель сүүлийн таван жилийн хугацаанд хувийн амьдралдаа анхааран хөгжмийн ертөнцөөс түр завсарлаад байгаа билээ. Адель 44 настай Саймо Киноки гэх залуутай гэр бүл болж хөөрхөн хүүтэй болсон. Тэдний хүү Анжело одоо зургаан настай. Түүний гэр бүл Беверли Хиллс дэх 6,5 сая ам.долларын харшдаа жаргалтай амьдарч байна.

 

Зарим хүмүүсийн хувьд огт ажил хийлгүй гэртээ таван жилийг өнгөрөөнө гэдэг бол санхүүгийн хувьд хүндхэн асуудал. Харин Аделийн хувьд энэ хугацаанд  Британийн хамгийн баян одуудын тоонд багтсан хэвээр байгаа төдийгүй түүний хөрөнгө өнгөрсөн жил 132 сая ам.доллараас 147 сая болтлоо өсчээ.  Британийн “Heat” сэтгүүлээс гаргасан 30 хүртэлх насны хамгийн баян одуудын жагсаалтыг өдгөө 30 настай дуучин Адель тэргүүлсэн байна. Тус жагсаалтад 94 сая долларын хөрөнгөөрөө дуучин Эд Ширан удаалжээ.

 

 Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж