Гадаад дотоодын 450 гаруй оюутнууд Улаанбаатар хотын түүх соёлтой танилцлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Гадаад дотоодын 450 гаруй оюутнууд Улаанбаатар хотын түүх соёлтой танилцлаа

Гадаад дотоодын 450 гаруй оюутнууд Улаанбаатар хотын түүх соёлтой танилцлаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойг угтан Их дээд сургуульд элсэн суралцаж буй хөдөө орон нутгийн оюутнууд болон Монгол Улсад суралцаж буй гадаадын оюутан залуусыг хамруулсан хотын аяллыг энэ сарын 23-27-ны өдрүүдэд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 10 дахь жилдээ зохион байгууллаа.

Монгол, ОХУ, БНХАУ, Унгар, Австрали, БНСУ, Лаос Улсын 450 гаруй оюутнууд Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг ханган, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлж буй Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын автобусаар 5 хоногийн турш аялсан юм.

Аяллаар нийслэл Улаанбаатар хотын төв цэг жанжин Д.Сүхбаатарын талбай, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүүлчийн хаан VIII богд Жавзандамба хутагтын ногоон ордон болох Богд хааны ордон музей, Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан цогцолбор Зайсан толгой, Төрийн Чойжин Лувсанхайдавт зориулан барьсан өргөө Чойжин ламын сүм музей, нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг харуулсан Улаанбаатар хотын музейтэй танилцлаа гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж