Тунист амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Тунист амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

Тунист амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

Тунис улсын нийслэл хотод 30 настай амиа золиослогч эмэгтэй бөмбөг дэлбэлж, 20 хүнийг гэмтээжээ. Дотоод хэргийн яамнаас уг хэргийг террорист халдлага хэмээн үзэж байгаа юм. Харин амиа золиослогч эмэгтэйн талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Бөмбөгийг хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд, цагдаагийн машинуудын хажууд дэлбэлж, нийт 20 хүн гэмтсэний дотор 15 цагдаа, хоёр өсвөр насны хүүхэд байжээ.

Уг хэргийн дараа тус гудамжинд хөл хорио тогтоогоод байгаа аж. Амиа золиослогч эмэгтэй нь хар нүдний шил зүүж, гудамжны сандал дээр нуруугаараа дээш харан хэвтэж байсан нь камерын бичлэгт үлджээ. Иймэрхүү амиа золиослогч этгээдүүд ихэвчлэн сайн чанарын тэсрэг бөмбөгийг биедээ бүсээр уяж зүүсэн байдаг бол тус эмэгтэй нь гэртээ, гар аргаар хийсэн бөмбөг дэлбэлсэн нь зөвхөн өөрийнх нь л аминд хүрсэн байна.

Түүнчлэн бөмбөг дэлбэлсэн газар нь Тунис дахь Францын элчин сайдын яамнаас 200 метрийн зайтай, Тунисын дотоод хэргийн яам байрладаг гудамж байв. Цагдаа нарын үзэж байгаагаар түүний бай нь цагдаагийн хяналтын цэг байсан аж.

2015.11.24-нд Тунисын нийслэлд 21 хүний амийг авч одсон амиа золиослогчийн халдлага гарч байсан нь хожим Исламын улс бүлэглэлтэй холбоотой байсныг тогтоосон. Харин сүүлийн гурван жилд Тунист иймэрхүү хэрэг огт гараагүй байна.

Тунис улсын эдийн засаг нь аялал жуулчлалын салбараасаа маш их хамааралтай бөгөөд 2015 онд гарсан террорист халдлагаас хойш аюулгүй байдлаа сайжруулж, эдийн засгаа сэргээн илүү олон жуулчдыг татахын төлөө хичээж байсан аж. Аялал жуулчлалын яамны зүгээс 2018 онд нийт найман сая орчим жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй байв.

Эх сурвалж: ВВС

Ө.Пүрэвхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж