Л.Элдэв-Очир НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хуралд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Л.Элдэв-Очир НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хуралд оролцож байна

Л.Элдэв-Очир НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хуралд оролцож байна

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир энэ сарын 29-30-ны өдрүүдэд Испани Улсын нийслэл Мадрид хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулж буй Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлын эсрэг дэлхийн парламентчдын анхдугаар чуулга уулзалтад оролцож байна.

Испани Улсын Сенатын тахимын дарга Алберто Фабра чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр энэхүү чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн нийт төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, өлсгөлөн, шим тэжээлийн дутагдал, хүнсний аюулгүй байдал нь нэг улс, үндэстний бус дэлхийн бүх орнуудад тулгараад буй томоохон, нэн даруй шийдвэрлэвэл зохих асуудал гэдгийг онцолж, үүнтэй тэмцэхэд дэлхий нийт, тэр дундаа хууль тогтоох байгууллага харилцан мэдээлэл, туршлагаа солилцох нь нэн чухал болохыг тэмдэглэв.

Тус чуулга уулзалт нь анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 80 орны нийт 260 гаруй төлөөлөгч оролцож байна. 2005 онд Гватемал Улсад зохион байгуулагдсан "Өлсгөлөнгүй Латин-Америк, Карибын тэнгисийн санаачилга" уулзалтаас эхлэлтэй энэхүү чуулганы гол үзэл баримтлал нь "Тогтвортой хөгжил-2030"-хөтөлбөрийн хоёрдугаар зорилт болох "Өлсгөлөнг зогсоож, хүнсний аюулгүй байдлыг бий болгох, шим тэжээлийг сайжруулах, тогтвортой газар тариаланг дэмжих" тухай асуудал юм.

2017 оны байдлаар дэлхийд нийт 820 гаруй сая хүн өлөн зэлмүүн амьдарч байгаа ба энэ нь 2016 онтой харьцуулахад 16 сая гаруй хүнээр илүү байна.

Эх сурвалж: www.parliament.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж